S.F's note : Миний ертөнц

Миний ертөнц


 Миний ертөнц
Хэнд ч хамаарахгүй миний ертөнц
Хэнээр ч биш зөвхөн надаар бүтэх миний хот
Өөртэйгөө хоёулхнаа амьдардаг миний байшин
Өрөөлийг оруулахыг хүсдэггүй миний өмчирхөг үзэл

Энд цонхоор бороо зөөлөн шиврэхээс биш
Цахилгаан цахиж тэнгэр дуугардаггүй
Энд цас аяархан хаялдгаас бус
Цасаар шуурч сэтгэл сэвтээдэггүй

Энд модод дэлбээлэн нахиалдаг болохоос
Навчис хагдарч зүрх зүсдэггүй
Энд ухаан бодол ноёрхдогоос биш
Уур хилэн нөмөрч толгойг минь зовоодоггүй

Гэхдээ надаас холын хол тэр хүмүүс
Гэр лүү минь дайрч ертөнц рүү минь өнгийгөөд
Хүсээгүй зүйлийг минь хийлгэх гэж зүтгээд
Хөөрхий сэтгэлийг минь хилэгнүүлж орхидог

Энэ л үед цонхоор салхи исгэрч аадар цутгана
Эгэл ертөнцөд минь цас шуурч сэтгэл гэгэлзүүлнэ
Аянга цахилгаан сүрийг үзүүлэн бардамнаж
Аяа бодол санаа минь уур хилэнгээр дүүрдэг

Гуйя...!!!
Миний ертөнц рүү бүү халд, энэ зөвхөн минийх
Ганцаараа байхдаа би жаргалтай, энд орох гэж битгий зүтгэ
Үзэл бодол руу минь бүү өнгий, бүү оролц
Үнэндээ хатуухан ч бүгд минийх, бусдад хүртээлгүй

Би энэ ертөнцдөө хэчнээн хайртай гээч
Биелэх үгүй нь хамаагүй би энд зөндөө мөрөөдөлтэй
Би энэ байшиндаа хэчнээн дуртай гээч
Биегүй хоосон боловч энд амгалан бодол ноёрхдог

Э.Бүжинлхам
start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
erka (зочин)

ene neeree unen tas shuleg shoo
bi ene shulgend chin hamgn ih durtai

Света

Намар оройн бороо ширүүлэн цутгахад
Надад шүхэр хэрэггүй ээ, би даардаггүй
Намуухан зөөлөн алхаа зүрх гижигдэн өнгөрөхөд
Нартад чинийх байхсан гэж хүсээгүй ээ, би хүн чулуу...
Энэ бас л миний ертөнц

Гандирс (зочин)

их гоё бичих юмаа

mon_tur (зочин)

Хэнд ч хамаарахгүй миний ертөнц
Хэнээр ч биш зөвхөн надаар бүтэх миний хот
Өөртэйгөө хоёулхнаа амьдардаг миний байшин
Өрөөлийг оруулахыг хүсдэггүй миний өмчирхөг үзэл
saıhan bıchjee. amjılt hvsey ee. shulegnvvd chın zondoo ıh taalagdlaa. unshaad gants hoyr mor tseejleed garaw.

uunuu (зочин)

empty

uunuu (зочин)

Yertuntsruu chin haldahiig huseegui uchir ni nz ni ehleed Yer busiin setgegdel boloh hoosong uldeelee.

H.Ray (зочин)

гоё бичжээ. надтай тєстэй ертєнц юмаа

moroodol (зочин)

ene shuleg nadad uneheer taalagddag
bujeegiin shulgend durtai bolgoh undesiin tawisn shuleg bgan hehe

Гэгээхэн Ажирахгүй нь бнөө

Чиний ертөнц руу довтлон халдмаар бна гэж хэхэ

Edelweiss

хэхэхэ энэ шүлгэнд их дуртай шооо бараг бүх тэмцээнд түрүүлдэг байсийшддд хэхэххэ

Edelweiss

хэхэ харин тийм гэхдээ тэр шүлгийг би эхлээд ерөөсөө мэдэрч уншдаггүй байсын байлээ хаха дараа нь уншаад байсан чинь бас л вэзүүн бичсэн байлээшд чи хаха

Edelweiss

өөрөө их мэдрэмжтэй бичсэн л дээ хаха

Cosmos (зочин)

ene uneheer gaihaltai goy... amjilt

ZEO ^-^

:)

Sura

Uneheer goy boljee. Setgelgee gdg bol uneheer gaihaltai. Yaj ingj biched bnaa???

энхээ (зочин)

таалагдаж байна. үнэхээр сэтгэлд хүрсан сайхан гайхалтай шүлэг байна чамд амжилт хүсье. үргэлж сонорыг минь мялааж яваарай.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)