S.F's note : Ариан тууж

Ариан тууж

“Ариан” туужын тухай


Сэтгэл минь нэг ч гэсэн удаа гадагш, дэлхий ертөнц болоод ахуй амьдрал уруу эгцлэн харахгүй байсаар зохиолоо бичиж дууслаа. Нүд нээлгүй зөвхөн өөрийнхөө дотрыг ширтэж, сэтгэлээ чагнасаар байж бичсэн энэхүү номоо хэвлэнэ гэдэг надад их зориг байв! Гэнэн, тэнэгийнхээ хүчинд л уншигч таны гар дээр өнөөдөр анхны туужаа дэлгэсэн минь энэ билээ.
Хүн бүр надад юун түрүүнд "Ариан гэж юу гэсэн үг вэ" хэмээх асуултыг тавьж байна. Харин би “Энэ бол ууль буюу нэгэн төрлийн шар шувууны нэр” гэхээс илүүг хэлж үл чадна. Гэвч уншигч таныг Ариан гэгч чухам хэн гэдгийг, хэрхэн яаж сэтгэлд минь өөрийн байрыг олж, одоо чухам юуны тулд надаас алсран одож буйг өөр, өөрийнхөөрөө тунгаах болов уу гэж найдна. Үүний дараа харин таны “Ямар утгатай үг вэ” гэх тэр асуулт сэтгэлд тань огт өөр дүрээр эргэн ирж, эргээд өөрөөс тань ямар нэг зүйлийг асуух болов уу...

Юм бүхэнд тэнэгдүүхэн ханддаг над шиг хүнд одоо бол Ариан туужаа “Өөрөө хувь тавилангаа шийд дээ” гээд өөрөөсөө үдэн гаргахаас өөр ямар нэг хийх зүйл үлдээгүй юм шив дээ. Илүү дутуу зүйл бичихийг хүсэх авч Ариан өөрөө тун ч дуугүй ном бололтой! Харин өнөөдөрхөн хэвлэлтээс гарсан шинэ зохиол дотроо удахгүй ахин тантай таарна гэдэгтээ итгэл төгс байна! Бидний уулзах газар Ариан тууж минь байг ээ!
Дашрамд номын тухай сэтгэгдэлээ #ArianBook хаш таг үүсгэн бичвэл зохиогч би гүнээ талархах болно!
Бүгдэд нь хайр ерөөе! grin emoticon

Thank you!
Dear Kh.Erdenetsetseg
My dear Mom
My dear N.Erdenebat

2015.05.14

Э.Бүжинлхам

/Зөвхөн “Интерном” номын дэлгүүрт худалдаалж эхлэсэн болно/

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Maybe [10%]

Цоо

Зочин

Үгээр хэлэмгүй гүнзгий гайхамшигтэй бүтээл болжээ баяр хүргэе

Зочин

Bayar hurgey

Зочин

Unuuudur internomoos avsan odoo unshnaa bayarallaa

Sora (зочин)

Гарын үсэг зуруулж авч болох уу? Яаж холбогдох вэ?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)