S.F's note : 2015 оны анхны бичлэг

2015 оны анхны бичлэг

Ганцхан танд л, ганцхан танд л зориулаад энэ бичлэгийн оруулж буйг минь хүлээн авна уу. Э.Б байна аа. 2015 он ингээд эхлэчихлээ блогоо нээгээд 5 жил болжээ. Харамсалтай нь гөү гөү блогтоо удаан үлдэх боломжгүй болж хана, хаалга, цонх туурга нь салж унаад юу, юугүй сүйдчих гээд байдаг болж. Байнга л хаагдчих юм. Тэгээд би нүүхээр шийдсээн. 

Блог маань ажиллахгүй байх нь элбэг тул шинэ бичлэг оруулахад ч их хэцүү боллоо. Тиймээс блогспот руу удахгүй нүүх бэлтгэлээ базааж байна. Тавилга сэлтэй энд нь үлдээгээд явна :) гөү гөү сайт блогийг минь бүр мөсөн устгатал эндээ байж л байг дээ. Тэгээд өдөр бүхэн шахуу миний блогийг шинэ бичлэг орж уу гэж шалгадаг танд баярлалаа! Би өөрийг тань зөн совингоороо мэдэрдэг шүү.

Би шинэ зүйл дээр ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. Дан ганц шүлэг бус өөр зүйл рүү төвлөрч үзэхээр оролдож байна. Асар их сэтгэлийн үелзэл дунд байсаар л байна. Танаас асар ойр юм шиг хэрнээ асар хол амьдарсаар л байна. Бас хөдөө тосгонд хэсэг амьдрахыг хүсч байна. Хотоос нэг их хол биш, буйдхан газар хөлсний байр олж өгөх боломж танд байвал миний хаягаар холбогдоорой. Баярлалаа.Удахгүй шинэ блог линк энд орох болно. Олон шинэ бүтээлтэйгээ таны өмнө инээмсэглэн, эсвэл цоо ширтээд зогсох мөчийг тэсэн ядаж байна. 

Бүжээ.



start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
БЛОГ (зочин)

ЗА АЯН ЗАМДАА АЛЖААЛГҮЙ САЙН ЯВААД ХҮРЭЭРЭЙ АРВИН ИХ ЗҮЙЛ СУРААРАЙ

botgotsoi (зочин)

bi ch bs nuulee. tegwel tend taarah bh aa :)

Maybe [10%]

Гөү гөү ч хэцүү байгаа шүү. Энд линкээ бичиж үлдээхээ мартваа !

Gemstone (зочин)

Блогспот-д тавтай морил!

Поттер (зочин)

Шинэ бичлэг уншмаар л байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)