S.F's note : Намайг бодож шөнөжин догдолж хоносны чинь төлөө

Намайг бодож шөнөжин догдолж хоносны чинь төлөө


Намайг бодож шөнөжин догдолж хоносны чинь төлөө
Өө бүр болоогүй ээ, үүр цайлгаад саранд намайг ярьсны чинь төлөө
Сар надад чамайг дооглон шивнэсэнийх нь төлөө
Сайхан дуу аялахаас өөр хир буртаггүй жаахан зүрхний чинь төлөө
Өндөр биетэй, өндөр биедээ баймгүй хүүхдэрхүү нүдтэйн чинь төлөө
Өнгө зүс нь нэг ч удаа бүдгэрч үзээгүй залуу насны чинь төлөө
Өө бүр ядахнаа арван долоохон настайн чинь төлөө,
Өөрт минь зориулаад хайрын захиа бичсэн зоригтойн чинь төлөө
Тэр захиа нь чиний өмнөөс ичэнгүйрээд л байсны төлөө
Тийм олон асуулт нэгэн зэрэг надаас асуусны чинь төлөө
Хариулсан, хариулаагүй надад ямар ч ялгаа байгаагүйн төлөө
Хайрламаар жаахаан дурлалын чинь урмыг бодоод инээснийхээ төлөө
Гуниггүй нүдэнд чинь би нэгэн гуниг нэмээд яахав дээ
Гуньж үзээгүй чамаар хайрлуулж яахин зүрхлэх вэ?

2014.02.04

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Зочин

special one

bumbuurei_do

shn bichjee

САНАСААР

сайхан шүү

Уянга (зочин)

Зохиолч гэж уншигчийнхаа хамгийн нандин нууц руу нь нэвтэрч, нууц дурсамжуудыг нь сэргээн амилуулж, уйлуулж, санаа алдуулж, зүрхийг нь ёг хийтэл хатгуулан бас хөнгөн гунигт автуулж чаддаг юм гэсэн би лав чиний бүх шүлгийг уншаад яг иймэрхүү мэдрэмжүүд ар араасаа урсаал ороод ирдэг ш дээ бүжээ номыг чинь авмаар байна даанч номын дэлгүүрүүдэд байхгүй байна гээд байна яахуу

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Сайн байна уу? Уянга аа, Их баярлалаа. Ном маань харамсалтай нь дууссаан. Үнэхээр уншмаар бол bookstore.mn хаягаас үнэгүй татаж аваарай. Дахин баярлалаа. Сайхан сайхан бүхнийг хүсье.
Э.Б

asdfghjkl

nice

uyanga (зочин)

Gehdee nomiig chine nom chigeer ni bas nomnii huudasnii zawsar baigaa nawchtai ni awchihmaar l baina dahiad hewleltend gargaj bolohgui yu nawchtai ni tsug hhe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)