S.F's note : Цэнхэр сүлжмэл цамцтайгаа би далавчаа нөмөрсөн шувуу шиг

Цэнхэр сүлжмэл цамцтайгаа би далавчаа нөмөрсөн шувуу шиг



Цэнхэр сүлжмэл цамцтайгаа би далавчаа нөмөрсөн шувуу шиг
Цийлсэн хар нүд минь цоо ширтэх нь сэтгэл далдчим гашуун шиг
Энэ цонхон дээр бүдэгхээн дүрс минь ойгоод, цаана нь бороо шаагиад л
Энгэрээс  минь ус урсах  шиг харагдаад л, хүрхрээн эмэгтэйсэн билүү, би?
Тийм ээ тийм би бол гол мөрөн юм
Биш ээ! Биш тэнгис далай юм
Тэгээд л цээжин цаанаа нулимсаа царцаах мөнхийн нэгэн өвөл юм
Тэвэртээ, халуун хэвлийдээ бүлээн амь тээх урсгал усан юм!
Ижийнхээ хорин насыг хуулаад төрчихсөн юм шиг
Энэ бяцхан эмэгтэйн зүрхэнд ямар улирал ирснийг хэн мэдэх билээ!
Өнө мөнхийн өвөл, тэсгим хүйтэн мөн үү гэтэл
Өврөөс нь жаалхан амь нэгэн өдөр час хийн уйлвал яах билээ!
Гарынхаа хуруудаас модод хүртэл навчисаа мулталдаг байтал
Газар хүртэл цасаа ханзалж өөрийгөө чөлөөлдөг атал
Марал буга эврээн орхиж амгаланд хүрдэг байтал
Магадгүй усан эмэгтэйн л цээжний үгийг нимгэлэх  даанч аргагүй ээ!


2014.03.31


start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Зочин

Тэр

uyanga (зочин)

нээх гоё шүү номыг чинь уншиж ушнчихаад унтсаны дараа шүлэг мүлэг зүүдлэгдээд байна лээ ш дээ ххэ тэр шүлгээ даанч санахгүй байна аа уул нь шууд өглөө босоол тэмдэглэж авах гэсэн ор мөргүй шүү

enh-uils (зочин)

saihan.... gadaa tsas orood l... end navchsaar buteegdsen busguin munhiin uvl orshih setgeliig unshaad l.... goy aylguu yvaad l... setgeleesee emtlen humuust baysgalan tugeedegt tani bayrllaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)