S.F's note : Өнөөдрөөс эхлээд би лав би биш...

Өнөөдрөөс эхлээд би лав би биш...


Өнөөдрөөс эхлээд би лав би биш
Өндөр модны дүрд ингээд бүр мөсөн хувирчихъя
Мөчрөөс минь олс уяад дүүжин савлуур хийж болно
Мөдхөн үхмээр санагдвал ахиад нэг ирсэн ч болно...
Эсвэл уншиж дуусгаагүй байгаа номынхоо дүрд орчихьё
Энэ шүлгүүдийн дунд ингээд бүр мөсөн унтчихъя
Хайрын тухай хамгийн гоё мөртийг дэрлэн хэвтэхэд минь
Хавтсан дээр минь хуруугаа хүргээд харин чи инээмсэглээрэй
Хэсэг бусагхан хөрс шороо юм уу ер нь газар болчихьё
Хэнхдэг дээр минь шоргоолж үүрээ засаг
Тэгмэгц харин чи хааяа нэг намайг эргэж тойронгоо
Тэр бяцхан шавжинд хоол өгөөд буцаж байгаарай
Өө биш ээ, ердөө л энэ байж, агаар болчихьё
Өнгө зүс гэдэг надад ер зохьдоггүйг мартаж орхиж
Хааяа нэг санаа алдахдаа л өөрийнхөө амьсгалаас
Харин намайг дурсдаг байгаарай!

2014.07.15
Э.Б 


start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
tungaamal (зочин)

huurhun yum bn. amjilt

Зуугийн сүм

Өвөрмөц,сайхан шүлэг байна шүү..таалагдлаа.амжилт..гялайлаа.

ninjin (зочин)

hairlmaar saihan bichdeg shuu bayrlalaa

Ээнжиг

Сайхан шүлэг байна амжилт :))

Maybe [10%]

Би салхи болон тэнгэрт дүүлэн нисээд
сайхан чиний хацрыг илэн таалан үнсээд...

гэж нэг бичиж байжээ. Даанч нэг тийм хоррор шүлэг болж байсан лда

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)