S.F's note : Цас дахиад л цээж хучин орлоо

Цас дахиад л цээж хучин орлоо

Орчлонгийн цөгцөнд бадамлах зул хэзээ ч жаргахгүйн адилаар
Орлоо, цас дахиад л цээж хучин орлоо!
Халуун юм сан, цасны дотоод дуу нь, хав халуун юм сан
Хайртай гээд алгаараа хайлуулж явсан нь олон юм сан!
Халуун гар, халуун цас хоёр хэзээ ч дурлалцахгүйг
Харин одоо л ойлгох шиг боллоо,
Хавар цагийн догдлуун цас аа, намайг сонсооч
Хаачих нь вэ? Хувцас, цүнхээ зэхээд л...

Гомдчих шиг л боллоо доо, чи минь
Гудамжны гэрлийн дор аяархан бүжиглээд л
Ганцаардахаараа л чи нэг ийм аядуун болоод
Гарандаа яруу найраг атгачихаад зогсоод л байдагсан

Тийм ээ, ганцхан л шүлэг авах гэж чамайг би хэдэн удаа хөнөөлөө?
Тэр гаранд л хэтэрхий их хайртайг гэвч чи минь мэддэг биздээ?
Ингээд л асуухаар...
Чи хэдийнээ ертөнцийн гунигийг таньчихсан хүн шиг
Чимээгүй юу ч хэлэхгүй болчихоор чинь сэтгэл өвдөөд байх юм

Яавал надтай өвлийнх шиг ээ үхлийн тухай ярилцах вэ?
Яг над шиг чи төгс үхэж чадах уу гээд тоoмжиргүй ам асуух вэ?
Хүзүүгээ нарны зүг өлийн сунгаад толгойг минь тас цавч гэж хэлээд
Хүндэтгэлтэй үхнэ гэж хэлснийг чинь бодохоор л гунигт автаад байх юм!

2014.03.16

Э.Бүжинлхам 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Д. Баярхүү (зочин)

Сайхан шүлэг уншлаа.

Зочин (зочин)

Гунигтай л юм

САНАСААР

сайхан санагдлаа

Зуугийн сүм

Энэ дуу нь яасан ч зохирцон юм...гоё гоё мөр байнаа байна.

Gemstone (зочин)

Юутай яруухан гуниглал...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)