S.F's note : Шархалж шархалж эдгэхдээ чулуужин бугласан

Шархалж шархалж эдгэхдээ чулуужин бугласан

f3226b4c3014d873fc8d669139c1ee15.jpg (500Ч652)

Шархалж шархалж эдгэхдээ чулуужин бугласан
Шаналант зүрхний минь гүнд нэгэн хүү амгалан унтнам
Хүүгийн толгой дор өвс ногоо болоод дэлхий нойрсном
Хүжийн гал шиг бяцхан хайр тэднийг тойрон бүжиг эргэнэм
Аяа амьдрал гэдэг миний асаагаад мартсан лаа төдий
Аялаад мартсан дуу төдий, асгаад арчсан нулимс төдий
Итгэж асан бүхэн минь хүлхээд идчихсэн амттан төдий
Ирээдүй гэдэг миний өнөө шөнийн л зүүд төдий ...
Нэгэн хананы наана би гэрэл гэгээгээ өнгөлөн тордох ч
Нэгэн хананы цаана би сэтгэлийн буртагаа үрж угаанам
Нэгэн хананы наана би сайн сайхнаа дэлгэн алдар нэрээр шагнуулах ч
Нэгэн хананы цаана би муу муухайдаа огиулан амь алднам ...
Үйлт бие сэтгэл ахуй минь ч энэ ертөнцөөс нэг цэг ч авсангүй ээ
Өөрөө би өгөөмөр орчлонд юу үлдээснээ мэдэж чадашгүй ээ...
Хумс хуруу минь шувууны савраас ялгаа үгүй ээ
Худал хуурмагаас өөр амьтнаас ялгагдах зүйл хүнд үгүй ээ
Амьтад хийгээд ургамал ногоод ч дассан сурснаараа л амьдардаг
Аялгуут ертөнцнөө ирээд үзэгдсэн ганцхан жилийн намар байв аа, би
Аньсага сормусны завсар үүрээ зассан бяцхан шувууд ч
Аль хожмын өдрөөс л миний нүдэнд үзэгдэх болов доо?
Шархалж шархалж эдгэхдээ чулуужин бугалсан
Шаналант зүрхний минь гүнд нэгэн хүү амгалан унтнам
Түүнийг нойрноосоо сэрэх ахуйд л би дэлхийн зүүдээ мартаж
Түнэр харанхуй руу дэгдсэн цор ганцхан навч болмуй...
2014.02.04

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Цэнхэр шувуу (зочин)

Үргэлж л гоя байх юм. (=

Сайнжаргалын Начин (зочин)

Сайхан шүлэг байна

Ц.Санчирмаа

ai yasan hetsuu gunigaw, yag odoo iim baidald orchihoodl shanalj yawnada. idgehdee ulam ulam hatuujsaar iim gunig bur dasal boloh n...

ulaalzgana (зочин)

аливааг мэдэрч чаддаг болохоор л ийм зүрхнүүд харамсалтай чулууждаг байх. Уг нь ийм баймааргүй байнааа

z (зочин)

itgej asan byhii mini hylheed idchihsen amttan tudii. sharhalj sharhalj edgehdee chuluujin buglasan.shanalalt zyrhnii mini gynd negen hyy amgalan untnam.

Зочин

Ayalguut ertuntsnuu ireed yzegdsen gantshan jiliin namar baivaa bi...shanalalt zyrhnii mini gynd negen hyy amgalan untnam...

буянбат (зочин)

сайхан шүлүг бичисэн чамад баяр хүргэе! шүлүгийг чини дандаа уншинаа.

mask (зочин)

hund urgelj 2 yrtunts zereg orshsoor l irj...

sss (зочин)

Создано при помощи "ФотоШОУ" - программы для создания видео из фотографий

Зуугийн сүм

Сайхан шүлэг байна,уншиж байнаа..гялайлаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)