S.F's note : Чамайгаа зүүдэллээ

Чамайгаа зүүдэллээ

Чамайгаа зүүдэллээ
Урьд өдөр нь бид маргалдсаныг санаж байна уу?
Би тэгээд уйлсан, үнэндээ бүгд миний буруу
Би мэдэж л байсан...
Чамайг уучлалт гуйхад өөрийгөө зүхмээр байсан ч
Би тэгээгүй, чимээгүй байсан...
Миний буруу байлаа ч намайг битгий уйлуул гэж би зөрүүдэлсэн
Чи минь дахиад л гэмшингүй харсан
Амьдрал ийм хүлцэнгүй гэж чамайгаа энхрийлэн бодсон
Аав минь намайг багад ингэж хайрладаг байлаа!

Чамайгаа зүүдэллээ...
Чиний минь дүр үзэгдэхгүй юм... Харагдахгүй юм
Ядахдаа тэврүүлээд, үнсүүллээ гэж зүүдэлсэн бол
Өглөө нь инээмсэглээд сэрэх байсан байх
Чи минь надад...

Чамайгаа зүүдэллээ
Чи минь халиурсан өндөр өвстэй, үл мэдэг бүлээхэн
Салхитай, уудам тал болчихсон зүүдэнд ирлээ
Энгэрт нь нэг зүйл цэнхэртэн харагдаад сайтар үзвээс
Өө жижигхээн нуур долгилон байлаа...
Уудам газар бяцхан нуурандаа
Уучлалаас ч илүү хайртай байлаа....

Чамайгаа зүүдэллээ
Чанга тэврээд үнсэж байна гэж...

2013.12.27

Э.Б 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Зочин

хайр

sss (зочин)

Рядом сидит и чувствую нежность
как прилив океана беспросторный
Просит что -то оставить на блокноте
ищя царапать чем- нибудь
Так ясно приснилось сон прекрасный
как будто подарок новогодный
ненаглядная приходила как в яве
нежная и светлая как снежинка...

maybe (зочин)

Буруугүйгээ мэдсэн ч 1 удаа бол уучлалт гуйна.. 2 гуйна...3 магадгүй 1000 удаа буруугүй байж уучлалт гуйх байх. Гэхдээ 1001 дэх удаад яах бол...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)