S.F's note : Арван хоёр сарын бичлэг...

Арван хоёр сарын бичлэг...


Үхлийн зүүрмэг гэрлийн дор
Аугаа тэнгэрийн дор  
Өвдөлт хийгээд хорсолт
Бүрэлдсэн ус цус минь
Арьс ургах чимээн дор
Шарх аних гэгээн дор
Амьдрал болоод өөрийг минь
Аяар аяархнаар, их аажуухан бүтээсэн юм



Ядам хурууг минь юу ч юм тас хазчих шиг
Янгинасан мэдрэмж нэгэнтээ төрсөн нь
Яруу найргаас холын хол нэгэн буйд газарт
Яагаад ч юм хэсэг цөлөгдсөнөөс болжээ
Сэтгэлд загас ч үгүй, нисэн буух шувуу ч үгүй
Сэвэлзэх салхи ядахнаа найгах өвс ч үгүй
Уйт цүнхээлээс өөр зүрхэнд тэмрэгдэх зүйл үгүй
Уймрам хов хоосноос уйлах авиа ч гарахгүй байна
Биеийн минь мянган сүнс нэг нэгээрээ надаас гарч
Бид хамтдаа нуур луу үсэрч живээд л, үсэрч живээд л
Есөн зуу, харин энэ найман зуун ерөн ес дөх нь гэсээр
Ер би сэтгэлийнхээ хэсэг бүрийг алдаж байна
Үснээсээ дуслах усыг мушгиж нэгэнтээ аврагдахыг хүсэвч
Үнэндээ хэм хэмнэл минь ирэхгүй байх тэр өвдөлтийг үү?
Амгалан тэнгэр минь намайг өөр лүү гээ татаач хэмээн
Аврагдахын тулд сүүлчийн сүнс минь хашгирч үзнэм!
Уйт цүнхээл одоо л нэг
Уйлж байна!

2013.11.27


start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Зочин

Хүсэл мөрөөдлийг минь буцаагаад өгөөч

Би

Мундаг шүү :) Үргэлж блогийг тань шалгах юм.

Oyunbat (зочин)

Сайхан бичжээ.

Зочин (зочин)

Амжилт хүсэе

zochin (зочин)

Er bi setgeliinhee heseg byriig aldaj bn

Зуугийн сүм

Би чамайг үнсээсэй л гшэж бодсон
Яаран,яаран чи тэгээд л гүйсэн
Галт тэрэгний дуу миний цээж хоёр
Яг адилхан чанга дуугарсан
Чи алийг нь анзаарч сонсосон бэ?...
"Ямар гоё...хайрлаж,дурласан хүний мэдрэмж вэ"

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)