S.F's note : Өвч сэтгэлийн минь цаана өөр нэгэн амьдрал бий...

Өвч сэтгэлийн минь цаана өөр нэгэн амьдрал бий...

Өвч сэтгэлийн минь цаана өөр нэгэн амьдрал бий
Өгүүлэшгүйеэ тийм өндрийн оргил, цасан уулс энд буй
Зуу гаруйхан байшинтай аглагийн тосгонд гэрэл бий
Зузаан үүлсэн дундах тэнгэрийн хотод амгалан буй
Сүлжмэл модон сагсанд бүрэн дүүрэн итгэл бий
Сүйрэл, хоосрол, гай зовлон нэгэн саванд хамтдаа буй
Нулимсны тухай хүчирхэг цамхаг энэ хөндийд бий
Нулимс бүхэн унахдаа нэгэн шүлэг шивнэдэг буй
Үнэт эрдэнэс гэдэг үнэгүй хямдхан хад, чулуу учир
Үхлээр л гэзгээ чимсэн үзэсгэлэнт бүсгүйчүүүд энд бий
Ганцаардлын тухай магтан дуулах найрал хөгжимчид хийгээд
Ганцаар хөөрөн дүүлэх хүчирхэг харанхуйд ч энд буй
Малгайгаа хэзээ ч тайлдаггүй цэв цэнхэр намар бол
Манан буухад нисэн ирдэг Бурхадын алтан шувууд билээ, энд
Ядам хурууг минь ороон цагриглах цагаан эрээн могой бол
Яруу найрагт эгнэгт хүлэгдсэн эрх чөлөөний минь эзэн билээ!
Өвч сэтгэлийн минь цаана өөр нэгэн амьдрал бий
Өгүүлэшгүйеэ тийм өндрийн оргил, цасан уулс энд буй
Зуу гаруйхан байшинтай аглагийн тосгонд гэрэл бий
Зузаан үүлсэн дундах тэнгэрийн хотод амгалан буй…              

2013.10.15

Э.Бүжинлхам  

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
エンフシ

Тийищм шүү энэ бүхний цаана өөр нэгэн амьдрал байгаа

fc (зочин)

гайхалтай

maybe (зочин)

Лаагар явмаар санагдчихлаа.

Jemorte

сайхаан..

энхүүш (зочин)

чиний ертөнцөд нэг зочлохсон

Р (зочин)

Чи зvгээр л vнэн юм

Р (зочин)

Чи зvгээр л ГУНИГ юм

Р (зочин)

Шvлэгээ уншаад хийгээч vvнийг л би чамаас хvсье

Eight (зочин)

Үнэт эрдэнэс гэдэг үнэгүй хямдхан хад, чулуу учир
Үхлээр л гэзгээ чимсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд энд бий............... (:

mask (зочин)

зөвхөн шүлгийн тухай л бичдэг шүлэгч...
зөн, далд ертөнц, онгод биш
зөвхөн шүлэгчийн мэдэрч болдог ертөнц...
зүүдгүй, мөрөөдөлгүй, яг одоо цаг дээр өрнөх
бясалгах мэдрэмж, хоромын төдий таашаал...

Зуугийн сүм

Мөр бүхэндээ үнэнийг өгүүлэх шүлэг
Мөддөө би уншихгүй байхаа ахиад
Дуслах бүрдээн нэгэн шүлэг шивнэх нулимасыг
Дуулаагүй өдий хүрсэн минь чамайг хүлээсэн аж...

Нэгэн хэвийнээс залхсан нэгэн (зочин)

Гайхамшигтай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)