S.F's note : Удахгүй хуучин гэгээ дагасаар би гэртээ харина

Удахгүй хуучин гэгээ дагасаар би гэртээ харина

Удахгүй хуучин гэгээ дагасаар би гэртээ харина
Усан борооны замаар гэрэл дагуулсаар буцна
Ээж минь нүдэндээ нулимстай
Залуу нас минь сайн яваад ирэв үү гэж асууна
Энхэрхэн дүү нар минь эгчээсээ шинэ тоглоомоо нэхнэ
Гунигтай харцтай ч, тэвчээр үнэртсэн аавын минь харцанд нар асна
Гутлын тавиур, номын шүүгээд минь хүртэл мэнд мэднэ
Өрөөний цонх хүртэл хийсгэж зогсдог үсний минь үнэрийг санасан байна
Өр сэтгэлийн гүндээ дахиад л би лаагаа бариад аажуухан амсхийнэ
Удахгүй ертөнцийн гэрлийг дагасаар эндээс явна
Хайр бүүвэйлсэн гэр минь цайгаа чанаж суугаа..

2013.07.03

Э.Бүжинлхам  

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Maybe [10%]

Гэртээ харих ч гоё шүү

cheery Anji

goe goe

tseegii (зочин)

юуны өмнө маш их таалагдлаа хаанаас ха хүрээд ирсийн бол их гүн агууллагатай шүлэг юмшиг санагдлаа маш их гунигтай шаналсан сэтгэлийн илэрхийлэл

● September

нэг л өөр

yalguun (зочин)

Omnoos ni bayaralchihlaa.gerter harih saihan sho

О.Баасанжав (зочин)

Минии дүү үнхээр мундаг юмаа бахархаж байна.Ах нь

Bayalgaa (зочин)

Үнэхээр сайхан бичжээ... Уншаад сэтгэл жаахан хөндүүрлэв. Хурдхан гэртээ, эх орондоо, ээж аав дээрээ очих юмсан.

Удахгүй ертөнцийн гэрлийг дагаад эндээс явна
Хайр бүүвэйлсан гэр минь цайгаа чанаж суугаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)