S.F's note : Чи амьдрах тухай биш, амьдралын тухай өдөрт хэдэн удаа боддог вэ?

Чи амьдрах тухай биш, амьдралын тухай өдөрт хэдэн удаа боддог вэ?

Чи амьдрах тухай биш, амьдралын тухай өдөрт хэдэн удаа боддог вэ?
Чихээ таглаад гүүрэн дор суучихсан гэрэлт дурсамжаа хэдэн удаа санадаг вэ?
Чи тэнгэрээс гараараа зүүгдчихээд л, амь алдах уртаас урт борооны тухай юу гэж боддог вэ?
Чичрэм зэврүүн шөнөөр дусаал тосдог, элэгдэж хуучирсан хувингын ёроол дахь
Энхрий зөөлөн хүүхэд насаа өдөрт хэдэн удаа боддог вэ?

Чи нар гармагц дээвэр дээр хар цаас хадаж суудаг аавынхаа инээмсэглэлийг өвдөхгүйгээр дурсаж чаддаг уу?
Чимээгүй итгэл мэт тэр хэмнэл, алханы товшилт чамд одоог хүртэл юуг шивнэдэг вэ?
Чи хумсаараа хуйхаа цоолон байж ганц өгүүлбэр биччихээд амьд үлддэгтэй дуртай юу?
Чин сэтгэл гэдэг чиний хоёрхон гар л юм гэж өөрөө, өөртөө хэдэн удаа давтаж хэлсэн бэ?

Чи ямар үг тэндээс олдоно гэж судсаа нэгжиж суудаг вэ?
Чилсэн далавчиндаа юу гэж хэлээд нисэх увидастай болгодог вэ?
Чиний эр зориг, эрх чөлөө хоёр яагаад өр зүрхийг чинь бүтээдэг вэ?
Чи үхэх тухай биш үхлийн тухай өдөрт хэдэн удаа боддог вэ?

2013.08.02
Эрдэнэбаатарын Бүжинлхам 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
элбэгсайхан (зочин)

гоё шүлэг болжээ. урьд урьдыхаас өөр өнгө ая дантай болсон гэж санагдаж байна. содон ч болж

Maybe [10%]

зураг нь хажуугийн жижиг зурагтай бараг адилхан юм байна

Хүйтэн гар (зочин)

Баярлалаа.

Yalguun (зочин)

Юм бодогдуулсан ноё шүлэг байна. ажил гэж явсаар ахиад амьдралаас тасрах нь дээ. ай амьдрал минь дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)