S.F's note : Удахгүй чи

Удахгүй чи




Удахгүй чи, яагаад намайг усан бороонд ийм их дуртайг
Уйлж байхдаа ч тэнгэр нөмөрч суудаг гэдгийг
Уйтгар гунигт шигдэн тэмүүлсээр бүр гүнд нь живж
Урагдаж гүйцэхдээ яагаад ухаангүй хайртайг минь ойлгох болно оо!
Бүү ай!

Удахгүй чи, яагаад намайг үнэхээр үнэнч нүдээ сохолчихмоор байдгыг
Үнэн гэдэг л угтаа юу юм бэ гэж хашгичан зовдгийг
Өр өвдөм үсээ хэрхэн амилж, үхэдхийн унахдаа юу гэж хэлдгийг
Өөрийнхөө гарт хайч барин суухдаа л мэдэрдэг гэдгийг ойлгох болно оо!
Бүү ай!

Удахгүй чи, яагаад намайг алганыхаа зураасан дээр гүйж тоглодгийг
Аврал эрэм шөнийн зүүднээ амьдралаа харж чаддагыг
Итгэл гэдэг зүйлээс өөр юу ч үгүй хов хоосон хэрнээ
Инээмсэглэх минь тэнгис мэт дүүрэн байдгыг ойлгох болно оо!
Бүү ай!

Удахгүй чи, яагаад намайг аврагдахын тулд сараачин, эрээчиж
Арьсан дээрээ амьдрал бол доог тохуу өөр юу ч биш гэж бичсэнийг
Өөрт буй үнэт бүхнээ өөрийн гараар галдан шатаачихаад
Өөрийгөө өөрөөсөө л хамгаалах гэж яагаад шаналдагыг минь ойлгох болно оо!
Бүү ай!

Удахгүй чи, зүрх рүү минь дөхөж, ертөнцийг минь өмнөө дэлгэхдээ
Ганцаардал гэж угтаа юу болохыг, аз жаргал гэж яг юу гэдгийг бүрэн танина!
Одоо л би чамайг ойлгож байна гэж чи орилмоор санагдах боловч
Ойлгож хэзээ ч чадамгүй зүйлс дахиад хэчнээн үлдсэнийг мэдрэх болно оо!
Бүү ай!

2013.05.30

Э.Б

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Эрдэнээ (зочин)

ЭНЭ БЛОГЫН ЗАГВАРЫГ ӨГӨӨЧ ТЭХҮҮ БИ АВАХ ГЭСИЙН ГОЁ БОЛОХООР НЬ ТЭХҮҮ БЭЛЭН КОДЫН АВАХ ГЭЭД Л

"MRG"

:)

Зочин

septemberflower

:) (зочин)

suuliin much hurtel itgel amisgaljil bdg yum bn

САНАСААР

сайхан бичиж утга төгөлдөр ажээ

Найраг

Үнэхээр сайхан

hishgee ^~^ (зочин)

үнэхээр сайхан болжээ ийшээ ороход аянууд нь үнэхээр гоё юмаа. АМЖИЛТ !!!

● September

сайхан шүлэг ^^ аянууд нь үнэхээр сэтгэл хөдөлгөх юм аа

Хармогү

сайхан шүлэг байна аа. Тэр төгсгөлүүд дээр дандаа эм үгийн ий залгана гэдгээ анхаарч бичээрэй.

marihuu (зочин)

сэтгэлээсээ бичисэн,гоё үгтэй шүлэг байна.амжил хүсэе

♥♥..hermonie..♥♥

схан болж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)