S.F's note : Үнэхээр чамд хайртай байна гэдэг

Үнэхээр чамд хайртай байна гэдэг

Үнэхээр чамд хайртай байна гэдэг
Үхнэ гэдгээ мартах, маргааш ч хамаагүй үхмээр санагдах
Миний нулимс чиний нүднээс урсвал яаж өвдөх тухай
Мэдэхийг хүсэх, мэдэхгүйг бүр ч их хүсэх ...

Үнэхээр чамд хайртай байна гэдэг
Өөрийн чинь буй бүхнийг хамгаалж үлдэх
Үүрээр зовиносондоо гараа хазаж сэрэх,
Өглөө нь чамаар үлээлгээд л эдгэсэн мэт аашлах

Үнэхээр чамд хайртай байна гэдэг
Өршөөл эрэх, аварч энэрэхийг гуйх
Хашгирч барамгүй тийм их үгс хоолой зангидах
Хайртайг минь уучлаач дээ гэж л хэлж чадах!

2013 оны 5 дугаар сар 10

Э.Б

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Золу

2р бадагны үг бүр тийм үнэн

Maybe (зочин)

Лайк дарахсан.

Khan-So

i like it...

Алимхан

Үнэн үнэн

Цэнхэр шувуу (зочин)

гоя мэдрэмж. чиний шүлэг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)