S.F's note : Жинхэнэ ганцаардал гэдэг яг үнэндээ

Жинхэнэ ганцаардал гэдэг яг үнэндээ


Жинхэнэ ганцаардал гэдэг яг үнэндээ
Жирийн л нэг амьдрал минь байж
Тэндээс хэн нэгэн татан гаргана гэж мөрөөдөж чадах
Тэнэглэл байж, зүгээр л тоглоом төдийхөн байж
Гарынхаа арьсыг цусыг нь шүүртэл хуулчихаад
Гаслант цаг мөчүүдээс гэрэл гуйх, хуруунууд минь байж
Чихэндээ орж суугаад, өөртөө утгагүй үлгэр ярих
Чимээг гэтлэн даваад, чимээгүйг хэрчих догшрол минь байж
Жинхэнэ ганцаардал гэдэг яг үнэндээ
Жирийн л нэг өдрүүд минь байж
Зугтах гэж оролдоод мөлхөөд л байхад минь
Зумлагдаж, урагдсан өвдөг минь л байж
Хэтэрхий гэнэн, тийм энхэрхэн инээмсэглээд
Хэн ч юм бэ хөлийг минь ертөнцтэй хадах мөч л байж
Өрц рүү нь өшгилчихмөөр санагдам хэдий ч
Өөрөө хариу инээвхийлэх хүлцэнгүйн хязгаар минь л байж
Жинхэнэ ганцаардал гэдэг яг үнэндээ
Жирийн л нэг би байж
Амь халуун бие цогцосоо аварч үлдэхийн тулд
Аажуухнаар энэ бүхэнд дасаж эхлэсэн урвалт л байж
Дээврийн шат руу шуналтай ширтэх нүд минь
Дээш авирч гараад, доош шунгах хүсэл минь байж
Өргөст сарнайн бутыг өөр дотроо тарих
Өршөөмгүй гунигт бодлууд минь л тэр байж
Жинхэнэ ганцаардал гэдэг яг үнэндээ
Яг үнэндээ бол
Жинхэнэ хайр л байж дээ!


2013.05.10
Э.Бүжинлхам

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
batka (зочин)

vneheer gaihaltai amjilt tsaashaa oshoo olon bvteel tuurivaarai

solongo (зочин)

sonirholtoi

DM (зочин)

nice

Найраг

Үнэхээр дажгүй бичлэг

Золу

Сайхан шүлэг

Найраг

Санаа нийлж байна, ганцаардал...

hishgee ^~^ (зочин)

гоё болжээ.

Lkhamaa (зочин)

Яг л энэ үгсийг ил олон хүнд хэлэх юмсан...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)