S.F's note : Тоосонд дарагджээ...

Тоосонд дарагджээ...

Цасны өмч юм шиг
Цасны гуниг нь юм шиг
Цасны гэрэл л юм шиг
Цасны бүхэн нь би юм шиг...
Цаг хугацаа руу нуруугаа харуулан
Цаглашгүйн гүн рүү үүрд алхмаар...
Ядахнаа шувуу амьдардаг нь л аз юм даа гэж бодоод
Яг ингээд л эл хуль саарал тэнгэрийг ширтээд л байхсан
Энэ цас цээж эсгэдгээ мэддэг болов уу?
Ингээд л асгарч зогсоог минь анзаардаг болов уу?
Дууг минь, үстэй минь хамт дардаг гэдгээ
Дулаахан зүрхэн дээр хуруугаараа шүлэг зурдаг гэдгээ
Ямар их хүлээсэн гээ, гэж хэлээд л тэвэрмээр байсан гэдгийг
Яагаад ч хэлж чадаагүйг минь мэддэг болов уу?
Яг чам шиг л нэг тийм, цас юм даа!
Яагаад ч юм бүхнээ чамд хэлж чадаагүй гэдгээ..
2013.4.15

***
Уучлаарай
Уучлаарай
Уучлаарай гэдэг үг
Уучилж боломгүй үг мөнсөн!
Үзэн ядаж байна гэж хэлснийг минь
Уучлаарай
Өөрөөсөө өөр байсныг минь л уучлаарай...
Цээж рүү шунаглах хүйтэн цас шиг чи минь
Цэх зүрхэнд шуурга дэгдээж намайг ганхуулагч чи минь!
Арьс шиг, үнэн шиг, үхэл шиг ганцхан оршигч чи минь
Амьдрал бол агшин юм, агшны л төлөө амьдардагт минь
Уучлаарай...
Зүрхнээс минь эгц шулуунаар урсдаг
Зүүдний горхиноос алгаараа ус хутган уучихаад
Явуулын хүн шиг сэтгэл дотор минь дайраад л гарахдаа
Яагаад ч юм жигүүрээрээ эсгэчихээд чи минь явчихлаа!
Үл бүдэгхэн нүдэт минь намайг уучлаарай
Үнэхээр үхмээр тийм их хайртай, би чамд!
2013.03.22

Хэзээнээс ч билээ дээ
Хуруу гараа тоолоод л хүлээж эхлэснээ
Хуучнаас юу ч үлдээгүй юм шиг
Урьд нь огт норж үзээгүй юм шиг
Усан бороог тэсч ядаж байснаа
Санахад зүрх гэгэлзэм...
Хэзээнээс ч билээ дээ
Урт хар цувтай эрхэм зүүдэнд үзэгдээд
Улаан шүхэр дэлгэгдэх  чимээ чихэнд хадаад
Хэзээнээс ч билээ дээ...
Бороо зүүдэлж хоноод уйлж сэрдэг байж билээ
Бодлоос ус дуслаад л өглөө аягалж уудагсан...
Ийм удаан хүлээсэн юм уу? Гээд цээжиндээ тэвэрсэн
Энэ саарал тэнгэр чам шиг минь амгалан юм аа,
Амгалан юм...
2013 оны 5 дугаар сар 6

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
:) (зочин)

:) Их удаан хүлээлээ шүү.Яг энд бороо орохыг хэхэ.

Anjiin aav (зочин)

Master i Margarita shig sanagdlaa
Har zuvtai ulaan syhertei
Drakula gyn yum uu

baagii (зочин)

taalagdlaa sain yumaa

Мэйби (зочин)

Тоосонд дарагджээ гэж би уг нь орж ирж тоосыг нь арьчаад л байсандаа. :P

2дахь шүлэг нь дэндүү их таалагдлаа. Магадгүй надад их ойр туссан байх..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)