S.F's note : Мэддэг ч болоосой

Мэддэг ч болоосой


Чи миний мэдэрсэн бүхнийг, мэдэрдэг бүхнийг
Тэгээд чи мэдрүүлдэг бүхнээ мэддэг ч болоосой!
Хурууны чинь өндөг, хуруунд минь аяархан хүрэх тэр мөчийн
Хувиршгүй үзэсгэлэн гоог чи харсан ч болоосой
Бугуйнаас чинь атгахад, судасны чинь түг, түг хийн цохилох
Бүхнээс нүргээнт тэр хормыг ээ! Хамгийн төгс чимээ
Алганд чинь гараа тас нуучихсан юм шиг, тэр мөч л
Аймшигт харанхуйгаас чөлөөлсөн миний гэрэл юм
Чи мэддэг ч болоосой!
Ийм амирлангуй, ийм шившлэгт цаг хугацааны
Эцэсгүй төгсгөл гэж хаана ч үгүйг мэдсэн гэдгийг
Мартаж боломгүй, санаж боломгүй зүйл байдаг болохыг
Маргаашыг үгүйсгэн байж чангаар хэлсэн гэдгийг минь
Чи мэддэг ч болоосой!
Чи миний мэдэрсэн бүхнийг, мэдэрдэг бүхнийг
Тэгээд чи мэдрүүлдэг бүхнээ мэддэг ч болоосой!

2012.11

Э.Б

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Юм (зочин)

Тэр мэддэг ч болоосой :D

maybe (зочин)

Хийл хөгжим гоё

amirlann (зочин)

tanii nomond ih durtai,, dotor n bas haanaas ch um medehgui shar ungiin hataasan navch bii

tinkerhen

nice :)

BORGOTSOI (зочин)

GANTSAARDAL GEJ GANTSHAN BI UURUU L BJ DEE

● September

үнэхээр гоё шүлэг

Найраг

Маш их таалагдана

Xexe (зочин)

Ter mine ter neg odor ene shvlegiin xesegees nadad vldeesen bj chi meddeg ch boloosoi minii yu mederdegiig......bi chamda xrtai xair yagaad iim xetsvv ym be uuruu xelj chadaxgv end bichej suuna.bi chamdeeree xezee ch xamaagv ochmoor chamaigaa xairalmaar l bna daanch ene bolomjgvi chi bid 2n dund mash ix saad bga ygd zaaval nmg ingj zovooj bgn beeee bi tvrvvlj xaraxgv yaava chi bs amjij irexgv yaavda Bi chamd xairtai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)