S.F's note : Үүр шөнөөр нойрноос минь чи л намайг

Үүр шөнөөр нойрноос минь чи л намайг

Үүр шөнөөр нойрноос минь чи л намайг
Өөрийнхөө төлөө сэрээж чадна...
Үсэнд минь тэртээ холоос үг шивнээд
Өөрийнхөө төлөө чи л уйлуулж чадна...
Зүрхнээс чинь замхарсан ганцхан дусал гуниг
Газардахдаа далай болж сэтгэлд цалгидаг
Зүүдэн дундаа би гараа хазахад, хоолой дээр зангирах
Ганцхан ширхэг ганцаардал чинь гэрлийг минь урдаг
Нимгэхээн цээжний цаана хэдэн шувууд дүүлж харагдах ч
Нисэж, нисэж цуцаад газардах мод нь зүрх минь байдаг
Хаврын навчис зууж ирээд, намар болохоор аваад явчихдаг
Хачин шувуу нь харин чиний л нисгэсэн жигүүртэн байдаг ...

2013.02.20

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
S.Nachin (зочин)

//www.youtube.com/watch?NR=1&v=33YcYLumEDk&feature=endscreen

エンフシ

like

sss (зочин)

saihan gunig

FERRARI (зочин)

so coooooooooooooooool vnen super bolje

Р.Улам-Оргих (зочин)

chinii nisgesen jiguurten.

Ц.Санчирмаа

сайхаан сайхан

Зочин

сувд. ганцхан сувд л чам шиг хүн болгоны олон хэлбэр дүрстэй чихэнд шигдэж чадна. гэхдээ дэндүү хайран...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)