S.F's note : Орхигдсон бүхэн-3

Орхигдсон бүхэн-3

Хав халууны үнэрийг ээ!
Ханцуйнд минь нуугдсан тэр намрын инээмсэглэлийг ээ
Хүв хүйтний цуурайг ээ!
Хүзүүнд минь зүүлттэй тэр цасны гунигыг ээ
Бүхнийг мартан, бүхнийг умартан тийм алс руу жингүүдэн нисэх
Бүгдийг уучлан, бүгдийг хайрлан тийм гэгээн рүү нэвтрэн хүрэх
Эхлэл минь чи билээ!

***

Зүрхний минь шарх
Сэтгэлийн минь ханзархайг
Зүүгээр хичээнгүйлэн оёж өгдөг
Зүгээр л энгийн нэгэн оёдолчин залуугийн
Зүүд нь болохсон, мөнхийн зүүд нь болохсон
Шидэт утасных нь үзүүр үстэй минь нэгдэж
Шившлэгт шөнийн харанхуйг гэрэлтүүлдэг болсноос хойш
Ахин урагдаж, дахин хэзээ ч сэмрэхгүй хэмээн
Амьдралд би хэдийнээ, эгнэгт итгэдэг болжээ
Эртний танил хахирган уйтгар хүртэл малгайгаа өргөөд
Инээмсэглэн мэндлээд, зүгээр л зөрж одох шиг
Ийм л цаг хугацааны төлөөсөнд би хэдэн үдшийг тастсан билээ?
Эргээд бодоход юм бүхэн зүүд мэт л замхарсан байнам...

2012.11.30

***

Түнэр харанхуйг хүлхэн суухад минь
Түүнээс өөр хэн ч гарт минь хүрээгүй
Түүнээс өөр хэнд ч гарт минь хүрэх гал байгаагүй

Түнэр харанхуйг хүлхэн суухад минь
Түүнээс өөр хэн ч намайг балгаагүй
Түүнээс өөр хэнд ч хор балгах хүсэл байгаагүй

Түнэр харанхуйг хүлхэн суухад минь
Түүнээс өөр хэн ч намайг надаас хулгайлаагүй
Түүнээс өөр хэнд ч надаас хүчтэй далавч байгаагүй ээ
Түүнээс өөр хэнд ч...
Түнэр харанхуйг...

2012.12.15

***

Зүрхэн дотор минь биш ээ, тэнд бол яавч биш
Зүс царайнд минь ч бас бүр биш ээ, энд ч биш
Сэтгэл дотор юм болов уу, үгүй л байх даа
Цээжний гүнд үү, ай мэдэхгүй ээ... мэдэхгүй
Хаана юу байгааг, нулимс хаана байгааг
Харанхуй, гэрэл хоёр минь хаанаа сүлэлдэн байгааг
Өчигдрийг маргаашыг хаанаа тээж алхадгийг
Өө хэн мэдэх вэ, өөрийн минь дотор юу байдгийг...
Нүднээс одсон гуниг, хаана үүрлээд нисдэг болохыг
Нүглээс тасарсан итгэлүүд, хаашаа явчихдаг болохыг
Миний доторх амьдралууд, үхлүүд ямар болохыг
Мэдэхгүй ээ, хамгаас нууцат би л өөртөө үлджээ...

2012.12.21

***

Яг ингээд л хаврын шөнө дөрвөн давхарын цонхоор
Хачин ч гэлээ хөлөө унжуулан суух минь
Голын усанд хөлөө дүрэх мэт санагдахад
Гол зурам сайхан мэдрэмж төрж байна
Яг ингээд л хэн нэгэн хаа нэгтээ цонхоороо ширтээд
Яагаад ч юм уйлж суугаа, эсвэл инээж ч байж магадгүй
Нисмээр санагдаад нэгэн охин өдтэй цамц өмсчихөөд
Нимгэхэн цээжнийхээ цаана нуугдан гуниглаж л суугаа
Өглөө сэрэхэд л угтдаг хуучин нар, завгүй гудамжууд л
Өөрийн минь үнэн биш гэдгийг, харсан бүгд бодит биш болохыг
Дэлгэсэн гараас минь нисдэг шувуухайд, ханан дээрх шүхрүүд л
Дээш бүр дээш, дүүлээд явахдаа л шивнэсээр л байна
Далавчгүй гэдгийг минь итгүүлэх гэж өдөр бүр толь зүлгэх
Даанч гунигтай энэ амьдралыг туулах минь хэтэрхий уйтай
Дээврийнхээ гэрлийг хараад л сар гэж итгэх шиг тийм хуурмаг
Дээгүүр минь нисэлдэх хүмүүсийг ширтэх ч үнэндээ уйлмаар
Үнэнээс үнэн, үнэнээс үнэн, үнэнээс үнэн, үнэнээс үнэн зүрхийг минь л
Үнэн хэвээр нь үлдээгээч, үүнийг л надад үлдээгээч!

2013.2.14  

Э.Б

 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Зочин

NMG AVHAR NAMAR IRLE

nachin (зочин)

ovoo saihan xutsaj shvv

zuchi (зочин)

jingiin tsuwaa yawj l bdg jingeriin nohod hutsaj l bdg hutssan hutdaltiig ni taniad bhiig boduuul uuruu ch bas nohoi bololtoi nachin kkk ner ni hunddej

tinkerhen

saihan shuleg ...

tinkerhen

saihan shuleg ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)