S.F's note : Мэдрэмжүүд минь л намайг бүтээн босгож, нураан сүйрүүлдэг

Мэдрэмжүүд минь л намайг бүтээн босгож, нураан сүйрүүлдэг


Мэдрэмжүүд минь л намайг бүтээн босгож, нураан сүйрүүлдэг
Миний гэрлийг түгээгч, харанхуйг цацраагч халдашгүй гүн зангирлууд минь
Гарт минь хүрээч! Нигүүлсэл минь, нэргэгч тэнгэр минь
Гадаах ертөнц надад хачин санагдахаа хэдийнээ больжээ!
Тэнгэрийн гунигт нүд, газар ширтсэн уйтгарт харцыг
Тэнгэрийн цоорхой үүлсээс асгарч буй борооны үгийг
Тэнгэрийн дээр гараа алдлан хашгирч буй улаан нарыг
Тийм ээ! Тэдний л тухай бичиж, өөр дээрээ эрээчин сараачмаар!

Цаг хугацааны өөртөө нэхсэн дүүжлүүрийн олсноос
Цагаан даашинзтай савлан тоглох дурсамжууд шиг минь
Хов хоосон хэрнээ биеийг минь дүүргэх тунгалаг тэнгэрийн
Холын холоос ширтэн буй тэр харцыг... цэв цэнхэр нүдийг

Ээ, анзаарахгүй байж, харахгүй өнгөрч боломгүй нууцат минь
Эндээс хурдлан очих галт тэрэгний сүүлчийн зогсоол минь
Салхинд савчих гэрэлтүүлэг мэт бүдэгхэн сарны
Санаа алдахад нь савссан уур мэт үүлс минь ээ, үзэгч минь ээ!

Гарт минь хүрээч, хуруунд минь гэрлээ нэмээч
Ганцаардлыг чинь илчлэх зоригыг өгөөч! Тэнгэр минь...

2013.1.10

Э.Бүжинлхам юм!

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
хуучин

гоё юм баярлалаа

Юм! (зочин)

Энэ шүлгэнд чамаас илүү хайртай болчих юм! ххэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)