S.F's note : Аягатай кофеноос уур савсахаа больжээ

Аягатай кофеноос уур савсахаа больжээ

Аягатай кофеноос уур савсахаа больжээ

Ахиад ганцхан аягыг уучихвал өвөл дуусах болов уу?

Аяархан маажих мэт зүрхнээс хэн нэгэн хүн чангаасаар

Ахиад нэг л удаа хаврыг үзэхсэн гэж адгасаар  л байна

Хүйтэн цонхны цаанаас савчин буй нарны туяаг 

Хүрэмнийхээ халааснаас гаргаж арай хийн бүлээцээд

Шөнө бүхэн бороо зүүдэлж, навчис аргадаж хонох шиг 

Шуугиангүй хэрнээ нүргээнтэй өдрүүд дуусах нь хэзээ вэ?

Энэ өвлийг ээ, ээ-ээ, энэ өвлийг ээ ээ

Эргэн ирэх хуучин хаврыг би догдлон хүлээсээр л байна

Итгэл минь, итгэгч минь надтай хамт үүрд үлд л дээ... 

Ингээд дахиад л өвөл эхлэчихлээ... 


/Үүнийг биччихээд уйлчихмаар ч юм шиг санагдсан даа.../ 



2012.12.3

11:40

Э.Б

Яана даа, хайрт Бүжээ минь... Чи бид хоёр яаж нэг, өвлийг давна даа?   


start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
✯✯Хөх толбот✯✯

хэхэ өвөлдөө өнтэй орохыг л ерөөхөөс дөө ккк

Зочин

I hate winter too

nachin (зочин)

namar mamarch haajsiin kkke

asdfghjkl

bid 2 davalgui salchihsooon :( muuhai bna

аааа (зочин)

шуугиангүй хэрнээ нүргээнтэй өдөрүүд дуусах нь хэзээ вэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)