S.F's note : Үзэсгэлэнт үхэл гэж байх юм Үзэсгэлэнтэй үхэх хүсэл байнам

Үзэсгэлэнт үхэл гэж байх юм Үзэсгэлэнтэй үхэх хүсэл байнам

Үзэсгэлэнт үхэл гэж байх юм

Үзэсгэлэнтэй үхэх хүсэл байнам

Ерөөсөө ч амьдрах, аз жаргалыг хайх хүсэл төрөхгүй

Ер яаж ч хичээгээд юунд ч туйлдаа хүртэл шунан тэмүүлэхгүй

Миний цаг хугацаа замхран хийссэн ч ялгаа үгүй

Мэдэрч буй бүхэн минь хоосноос хэтрэхгүй

Угаас ийм өдөр хоногуудыг ургуулж тариад, арчилж суудаг

Харгис цэцэрлэгч нь би өөрөө гэдгээ мэддэг

Гоо залуу, эгшигт залуу насаа

Голоор нь тасдан амь алдахыг нь ширтэн суугаа нь бас л би

Урж орхисон мөрөөдөл тэгээд үнэн инээмсэглэлийг

Услах гэж ердөө ч завдахгүйгээ мэдэрдэг

Хайч барьсан гунигт охины хормогчноос

Харамсал ч гэсэн үгүй болж, харанхуй л дусалсаар их уджээ

Алга ташилт, алдар нэрийг хэзээ ч хүсэхгүй

Алдаа оноо, зөвтгөл шийтгэл аль нь ч ялгаагүй санагдах

Харгис цэцэрлэгчийн гарт үхлээ хүлээн суугаа

Хайр бүхэнд жигүүр ургаг!

2012 .10.11

Намрыг мартагсад яруу найргийн түүвэр

Э.Б

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
1.6 (зочин)

Tsad orjee.

Золу

хурц тод

Нэг_хүү

chinii medremj goyiimaa

Нэг_хүү

like sho

нандиа (зочин)

Сэтгэлдээ чи амьдралыг өөрөөр хардаг мундаг бүсгүй юмаа.гэвч үхэл гэж үнэний гэрч биш юмшүү.Үхэл биш үзэсгэлэнтэй амьдрахыг эрмэлзээрээ бүтээлээдээ.Магадгүй уран бүтээлээрээ уулзах өдөр ирэх биз.Бүсгүй чамд төгс бүхнийг хүсьеээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)