S.F's note : Тэр зураачийн нүдийг бичих гэж шөнөжин чичирч хоносон

Тэр зураачийн нүдийг бичих гэж шөнөжин чичирч хоносон

Тэр зураачийн нүдийг бичих гэж шөнөжин чичирч хоносон

Тийм хачин харц гэж энэ хорвоод байдаг аа!

Ганцаардал, гуниг, гэрэл, тэгээд хайр эсвэл хязгаар

Ээ аль нь ч орлож чадахгүй ээ, энэ нүдийг... тэр харцыг

Ухаан балартаж эхлэсэн, хар дарсаар л байсан

Зүүдэнд минь хүртэл өнөөх зураач... буруу харж бөгтийн суугаад

Будгаа нялж, намраас илүү гоо үзэсгэлэнг зураад л байсан

Эргэж битгий хараасай, энэ нүдэнд төөрчихвөл би

Ахин амьдрах учраа олохгүй ч байж мэднэ

Араасаа та хамгийн төгс харагддаг шүү… зураач аа!

2012.09.29

Э.Бүжинлхам


start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
ZeO (зочин)

:)

Сафо

айхтар нүдтэй хүн байж

sss (зочин)

aihtar hoshignol

Ya.Bayaraa` (зочин)

Муу мунхаг ахыгаа уучлаарай! Дүү минь.

Золу

ммм

scorpio

өвөрмөц болжээ

Зочин

үхэл ч араасаа сайхан харагддаг юм

Oojig (зочин)

айхтар хачин нүдтэй зураач бна

zo (зочин)

өө ёстой сайхан.

тогтох (зочин)

өнөөдөр гадуур явж байгаад
санаандаггүй нэгэн "Шинэ үнэр" хэмээх шинэ номыг шагайгаад харсан чинь
үл таних охин чиний бичсэн
өөр ертөнцийн гэмээр шүлгүүдийг чинь уншлаа. нэг л өөр нэг л сайхан санагдаад байхаар нь номон дээр бичсэн энэ хаягаар чинь холбогдож байна. Хэдэн жилийн өмнө оюутан байхдаа Пүрэвхүүгийн Батхуяг, Дарамын Батбаярын шавь болж өлзийтөгс,аюурзана, Эрдэнэ-Очир билэгсайхан нарын номыг уншаад өөртөө нэг л хязгаар тавьж дахиж үзэг цаас нийлүүлэхгүй гэж бодож явсан сэтгэлийг минь өөрийн чинь шүлэг гэнэт сэдрээчихлээ. шувууд модод навчис, нар сар ганцаардал гуниг нулмис хайр гэдгийг хичнээн сайхнаар илэрхиййлээд шүлэгчийн сэтгэлд гуниг байхгүй л зүгээр амьгүй холбосон үг гэдгийг чиний шүлэг хэлээд байгаа мэт санагдлаа. Магтах гэсэндээ энд цаг гарган бичээгүй. Магадгүй энэ номны 27-54 хүртлэх хуудснаас л шинэ үнэр үнэртэж байх шиг.Өнөөдөр би чиний шүлэгнээс өөр ертөнц өөр мэдрэмжийг олж харсандаа өөртөө бас их баярлаж байна. Шүлэг бичдэггүй ч гэлээ шүлгийг чинь олж уншсандаа өөртөө нэг шинэ хуудсыг нээлээ. үл таних охин чамд амьжилт хүсэе. шинэ үнэрийн залуусдаа бас амьжилт хүсэе. Та нар хоосон үгээр чимж хоосон үгээр гоёж өнөөдрийг хүүрсэн монгол яруу найргын уламжлалт шинэчлэл гэх хоосон толгойтоо нөхдүүдийн тархинд шинэ үнэрийнхээ үрийг тарина гэдэгт итгэж байна. Магдагүй хэдхэн жилийн дараа болор цом хэмээх нэрэндээ таарсан болор шүнз дарс алтан нар гэх мэтийн хоосон гоё үгтэй шүлгийг хоолойгоо бахируулан уншдаг яруу найргийн туйлширсан хэв маягыг эвдэх цаг хугацаа өнөө цагийн шинэ үнэрийн залууст аль хэдийнээ иржээ

sss (зочин)

nomoo gargasand chin bayar hyrgie

sss (зочин)

hudaldaj avnaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)