S.F's note : Орхигдсон бүхэн-2

Орхигдсон бүхэн-2

Яахав ээ! зүгээр л блогоо эргээд хөтлөхөөр шийдэв. Зүгээр л..., За сайн уу?

Хагархай хугархай зүүдээ тэврээд

Харгислагч шөнүүдэд зүрхээ зүсэх

Нөгөө л нэг гунигт борооны улиралд

Нүднээ сонгодог нулимс эгшиглэнэ

Цонх даган урсах цаг хугацааны амьсгал

Цантсан шилний цаанаас намайг нөмрөн авахад

Уруулнаас минь чиний үнсэлтийг арчиж орхисон

Усан бороог л үзэн ядахаас өөрийг би чадахгүй...

2012 оны 8 дугаар сар 12

Өөрөөр минь дүүрэн нууц байна

Өвдөлт дүүрэн дурсамж байна...

Өрөөд тавьчихвал гоёл мэт харагдах

Өргөстэй цэцэг шиг нулимс ч байна...

Харц дүүрэн байна, хараад л байвал

Дааруулж чадах, хачин ганцаардал ч энд байна...

Өрөөндөө дэлгэж тавиад, эвтэйхэн өрчихдөг

Өчигдөрийн сонгодог гуниг ч байсаар л байна...

Амьд л байна.. амьдарч байна... өөртэйгөө ижилхэн байна

Асаж л байна... унтарч ч байна... хийсэн замхарсаар л байна...

Хайсаар л байна... хайчилчихмаар харамсал ч надад байна...

Хадгалсаар л байна... хайр мэдрүүлдэг зүүд хэвээрээ байна...

2012.8.2

Навчин нулимстай хотдоо одоо ч амьдарсаар байгаа
Намайг чи минь санаж байгаа юу?
Худал бүхнийг үнэн гэж цаг хугацаа руу би
Хоолойгоо сөөтөл хашгичин зогсоод л байгаа
Тэсээд л байгаа, тэр инээмсэглэлийг чинь төсөөлөн бодоод
Тэнгэр алгандаа багтаадаг хэвээрээ л байгаа
Амьдрах хүсэл төрөхгүй, хов хоосны туйлтай нэгддэг ч
Амьдрах шунал өдөөх-аялгуут хорыг залгилсаар л байгаа
Урьдын юм бүхэн минь л хэвээрээ байгаа, урах дуртай
Урагдах дуртай, уйтгарлах дуртай ч хэвээрээ байгаа
Өд сөдөнд минь наалдсан өчигдрийг сэгсэрч уналаагүй
Өөрийнхөөрөө шаналж, гунихдаа ч дурласаар л байгаа
Чиний хайрладаг эгшиглэнт бүрэнхийг энгэртээ хадгалсаар байгаа
Чиний минь зурж өгсөн далавчтай нүд л харин...

2012 оны 7 дугаар сар 24


Зүрхэнд зүүд шивнэгч минь
Зүүдэнд зүрх булаагч минь
Нэг л сарны үзүүрээс
Уйтгараа оосорлон
Би чамайг бодон суугаа
Нэг л сарны үзүүрээс
Чи минь гунигаа оосорлон
Намайг санан байгаа
Ингэж бодмогц л нулимсаа арчаад
Шуудангаа шалгахаар ухасхийнэ
Ээ, сар л ганцхаан...

2012 оны 6.28


Хайртай гэж хэлэхэд чинь айж орхидог
Хайртай гэж хэлэхгүй үед чинь ч айж орхидог
Хачин зүрхтэй хүн хаа нэгтээ байгаа....
Өөрийгөө үйртэл, гараа бутартал
Өөрт чинь зориулж гэзгээ асгаад
Үсээ царгитал, хумсаа уйлтал л
Өөрийн чинь тухай шүлэг бичдэг
Хайртай гэж хэлэхэд чинь л айж орхидог
Хачин хүнээс илүү чамайг мэдрэх нэгнийг
Хайгаад хайгаад олохгүй хачин хүн ч бас нэг байгаа!

**

Чамайг санахаар

Түүнийг санана

Түүнийг санахдаа

Чамайг санана

Надад хайртай

Түүнийг санана

Намайг шархлуулагч

Чамайг санана

Түүнийг санахаар

Чамайг санана...

Чамайгаа л санана

Чамайг л санана!

2012 оны 6 дугаар сар 7

Шимигчлэх дуртай

Ширхэглэх дуртай

Ширтэх дуртай

Шимих дуртай

Өөрийгөө би...

Шивнэх дуртай

Шингэх дуртай

Шигдэх дуртай

Өөртөө би...

2012 оны 5 дугаар сар 28

Э.Бүжинлхам 

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Khan-So

tsoor
orhigdoogui ee hehe ih snaaj blaa hehe :D

Khan-So

tsoor
orhigdoogui ee hehe ih snaaj blaa hehe :D

Hen negen (зочин)

vneheer gahailtai tsaashaagaa hotlood baigaarai

Зочин

Зүүдний тайлал: Бүжээг зүүдлэвэл- блогтоо орж ирнэ.

Зочин

I'm over the moon

Сафо

сайхан шүлэгнүүд

zo (зочин)

вааав..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)