S.F's note : Чамайг санана...

Чамайг санана...

Чамайг санана...

Санахаараа цонхоор ширтэнэ

Кофе ууна

Тэгээд ном уншина

Эсвэл унтах гэж оролдоно

Үсээ нөмрөөд хөдлөлгүй сууна

Ширхэг бүрийнх нь шарх мэдрэгдэнэ

Тэгээд өвдөлтийг нь намдаах гэж сүлжээд нойрсоно

Эсвэл асгасан чигтээ шөнөжин сэрүүн хононо...

Чамайг санана

Санахаараа шүлэг бичнэ

Үзгээ тас хазна

Эсвэл гудмаар алхана

Тэгээд тэнгэр лүү харна

Нүдээ аниад залбирна

Хуучны дуу аялана

Нүргээнт хөгжимөө чангална

Тэсэлгүй санаа алдана...

Чамайг санана

Санахаараа тагтан дээрээ зогсоно

Чичирсэн өөрийгөө тас тэврэнэ

Тэгээд онгоц хийсгэж тоглоно

Нисгэсэн онгоцоо жигүүртэн гэж нэрлэнэ

Чамайг санана

Санахаараа гүнжийн нулимст үлгэр ярьж өгнө

Түүнийг саранд хүртэл ургаарай гэж хэлнэ

Бороо л битгий ороосой гэж бодно

Тэгээд харанхуйгаас ч гүн харанхуй болно

Гунигаас ч шаналант гуниг болно

Нулимснаас ч гашуун нулимс болно

Нулимсаа балгаж орхивол зүрх хорсоно...

2012 оны 5 дугаар сар 22-26

Э.Бүжинлхам 

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
anu (зочин)

amjilt goy bolson bn barag heleh ch ug oldohgui bn tegeed tsaashdiin tsaashdiin gehed ih olon setgegdel avaarai okay

soronzai (зочин)

Ystoi neg dotor emzegletel ... gehdee l saihan bna. Aviyas uur yu ghv dee

anhuush (зочин)

durlasan hvnii vg
bas vnen

nachin (зочин)

ene exlel biz

~~**^^ СОРОНЗ^**~~

Чамйаг санахаар зүрх өвдөөд
Чамайг санахаар зүүд үргэлжлээд
Чамайг санахаар гуниг төрөөд
Чамайг санахаар нулимс урсаад л...

khanso (зочин)

gaihaltai

Зочин

Яагаад сүүлийнх гэж?????

maybe (зочин)

bhgy l bnadaa

Зочин

чамайг санана

setgel (зочин)

chamaig bi zunduun l ih sanah bh daa...tiimee goe bichsen bn.

Золу

сайхан бичих юмаа

Raa (зочин)

Yamar ikh sanaad bn,

САНАСААР

өөөө маш сайхан бичиж ....

Хармогү

Яагаад сүүлийнх гэж???

Зочин

Чамайг санана...

bi (зочин)

Галзуурсан мэт түймэр зүрхэнд хэдийнээ цогшиж
Ганц нэгхэн оч мөхлийн өмнө үсчиж
Ганцаардлын түнэр харанхуй цээж дүүргэн нэлийхэд
Ганцхан чиний дүр од адил гялалзана

Urwagch

ХҮсмээргүй мэдрэмж шүү

Аззаяа (зочин)

хүсмээр мэдрэмж шүү

Аймааар иртэй хутга

сайнуу? Гоё блог шүү. Бүх зүйл нь үнэн мэдрэмж төрүүлдэг юм.

Зочин

Чамгүйгээр би уйтай байна
Чиний харц чинь үгүйлэгдээд байна
Дурлал хайр минь ирээ юм бол вуу
Бурханаас би асуумаар байна
Зөн совингийн борооноор
Нар ганцаар норж үзлээ би
Надтай эргээд иртэл чинь
Насаараа би хүлээнэ
Чамайгаа би хүлээнэ
Чамдаа би хайртай
Чинийхээ төлөө дуулъя хайрт минь

Зочин

Нулимсаа бүү залгиарай
зүрх чинь хорсоно

би (зочин)

take care. probably not easy when away from home.

Simple

Чамайг санана...
Санахаараа яваад очно.
Ингээл болоо :p
Хэхэ, эргээд хараад л байх нь ээ, аль аль нь л сайхан юм даа...

● September

үнэхээр гоё

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)