S.F's note : Орхигдсон бүхэн...

Орхигдсон бүхэн...

Дэвтэрт минь өөрийнхөө амийг хороосон шүлгүүд....

Гудамжны гэрэл шиг уйтай

Лааны бүдэгхэн туяанд

Хачин үгс хөглөрөн харагднам

Хүлээлт гэх үг хамгийн тод нь юм

Бас гунигтай нь ч юм...

2012 оны 1 дүгээр сар 12

***

Чамтай хамтдаа байхад...

Цаг хугацаа зогсчихоод,

Зүгээр л тэр...

Цас л болоод хувирчихдаг

Чамтай хамтдаа байхад...

Амьдрал өөрөө тэр чигээрээ

Зүгээр л...

Амттай зүүд шиг санагддаг...

***

Ялдам төрх, гэгээн төрх

Яагаад ч надад зохихгүй юм байна

Яаж ч дурлаад өөртөө нээсэн шинэ инээмсэглэл минь

Яагаад ч үнэндээ минийх биш юм байна..

Миний бүхэн гуниг л байсан юм байна

Миний мэдрүүлж чадах нь энэ л байсан юм байна...

Ягаан уруул, цэнхэр нүд, гэрэлтсэн нүд

Яагаад ч надад зохихгүй юм байна..

Яаж ч өөрчлөгдөөд, өөрийгөө хороогоод

Олж чадахгүй бүхэн минь, бүх гуниг минь

Ердөө л миний мөн чанар л байсан юм байна...

2012.03.01

***

Чинийхээ инээмсэглэх дуртай уруулын ганцаардсан амьсгалыг

Чинийхээ өөдгүй авир, өөрийн минь шархлуулагч бүрийг ч би

Зүрхнийхээ хамгийн эмзэг өрөөнд түгжчихэж чадна

Зүгээр л түгжчихээд инээмсэглэж ч бас чадна...

Чиний минь хайртай охин надад хэчнээн ариун төсөөлөгддөг болохыг

Чиний минь хэлсэн үг бүр яагаад надад ийм гэгээн санагддаг болохыг

Хэзээ ч өөрөө ойлгож чадахгүй, ойлгохыг хүсэхгүй шиг ээ...

Хэзээд ч чамайг л учир шалтгаангүй хайрлаж, хадгалах болно...

2012.03.23

***

Гэзгэн дээр минь ургасан цэцэг

Гэнэт тасраад уначихлаа...

Задарсан их гуниг мөр шүргээд л амь тавив

Залуу нас минь чи, яасан зоргоороо юм бэ?

Уйлах тусмаа хайртай болдог тэр залууг

Удаан хүлээж чадах, хаяж бас чадах

Үхэж чадах, үхтлээ хамт амьдарч чадах

Үнэн байж чадах, өөрийгөө үгүй хийж чадах

Үзэн ядуулсан ч чинийх байж чадах

Үүрд гэж амлаж чадах, үнсүүлэхгүй зугтаж чадах

Орхиод хаа нэг тийшээ явчихаж чадах

Очиж чадах, амьдралаа бэлэглэж чадах

Өөрийг тань хороож чадах, хордуулж чадах

Өөрөөр минь дүүрэн хайр надад байна

Хайрлуулж бас чадах, харамлаж ч чадах

Харанхуйг үнсэх хачин их зориг ч надад байна...

2012.3.27

***

Цовоо цолгиун дууг минь зүрхэндээ л хадгалдаг чи

Цочив оо, энэ их чимээгүйгээс

Битгий л намайг сэрээгээрэй

Амьдралаас л намайг битгий хайгаарай

2012.03.28

***

Гал шиг нүд

Цог шиг уруулаараа

Түлж чадна

Түгжиж чадна

Салхитай нүд чинь минийх

Санамаар уруул ч минийх!


***

Чамайг тэврээд авах

Зориг байлаа

Хүч байлаа

Зүрх байлаа

Сэтгэл байлаа

Дүүрэн байлаа

Бүгд байлаа

Чи л байсангүй!

**

Цэг мэт зоригтой, чимээтэй амьдрах хүсэл байв ч

Цэг мэт чимээгүй, эрэмгий амьдрах хүсэл бүр ч их байна

2012.4.4-6

***

Уугаад дуусгах гэсэн гуниг минь

Урдаас бүр ч их тодорном

Урагшлахаас өөр арга алга даа...

2012.4.10

Галзуурлаас минь салгаж чадах

Гар чинь л хэрэгтэй...

***

Тавдугаар сарын цэцэглэгч бутыг хүлээх дуртай

Танай сургуулийн замаар өглөө бүр явахдаа ч дуртай

Гутлын минь өсгий хугартлаа дуу аялахад дуртай

Гунигтай хаврын гудмаар намрыг мөрөөдөн алхахдаа ч дуртай

Унтарч буй дэвтэр, уугиж буй үзэгтэй ч дуртай

Урвах дуртай, уучлах бүр ч их дуртай

Хоосон бүхэнд итгээд, агаарт хүртэл уйтгар нисэхийг харах дуртай

Хонзогнол, өшөө авалт мэт үгсээ өөртөө шивнэж, тайтгарах л хамгаас их дуртай...

2012 оны 4 дүгээр сар 19

***

Эр зориг минь
Эрх сэтгэл минь
Алдахаас айсан гэрэл минь
Гэрэл мэт сэтгэлд асах дэнлүү минь
Санан дурсах, санаад сэмрэх итгэл минь
Сэмрээд л, сэмрэн гуних бүлээн бороо минь
Хүйтэн бүрэнхий тэнгэрт гийх өнчин сар минь
Бүүдгэр алхаатай, бүдэгхэн харцтай ганцхан минь
Амьдрал атгах хүсэл минь, харанхуйг тэврэх тэсвэр минь....

2012 оны 5 дугаар сар 9

Э.Бүжинлхам 

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
.....,,,,, (зочин)

Chi mundag, ene tuuh ter chigtee yruu nairgiin shatsan buteel! Gehdee jinhene amidrald ni sain saihan tugsuliig husne!!

Викториа (зочин)

ёооё дотор хүндрээд бна аа

♥Зөөлөн Эгшигт♥

Мундаг зохиох юм аа биширч байна

Unubold (зочин)

уншив...

Энки

Гайхалтай сайхан бичдэг бүсгүй шүү,би бас аали дээрийн бишрээд эхэлсэн :)

Энки

Өөн харин энэ хөгжимнөөс нь жаахан айгаад бдгын ккк

~~ (зочин)

ххэ гайхалтай гэхээс өөр юу сараачихав

Зочин

Чамд буудуулсан шүлгүүд чинь
Бусдад ирээд амилаад байна.
Чиний бичсэн мөрөөр чинь
Хайрлах сэтгэл хөврөөд байна.

Elegiya

vneheer gaihaltai

sss (зочин)

shalgaltaa sain ogooroi. oor yum bodood yahav

Isabella (зочин)

Магтаад хэлье гэхэд үгс минь хүчин мөхөсдөнө, таны найргийн өмнө...

nachin (зочин)

saaak saaak saaak xashgirch hamag setgelee neev ergen toiron nam gumd daragdav

dursamj (зочин)

тийм байна...
чамд гуниг л зохиж байна

muugii ah ni (зочин)

ahiin dyy syrhii shyy hynii setgeliig hunduh ni bichih ur chadvar shaardsan arga baril.amjilt hysie minii dyy

Аззаяа (зочин)

үгүй ээ хүлээлт гэдэг үг хамгийн гэрэлтэй.

khanso (зочин)

shn bichih ym aa

Ariuka (зочин)

minii bodol: 1n zaluug mash udaan xvleej martaj jadku bgm sheg sanagdlaa,(anx udaagaa shvlgvvdiig jen unshsima) gexdee ygaad zaawal ter zaluu gj ter jin tiim j tugs 1n besh shuudee ygaad zaawal ter gj???? ene olon jiliin xugatsaand ingj xvleej bgaag jen ter mdx bolwu? medsenj ergej irex bolwu? GUIY ZVRX CETGELEE UMNU N XEZEE J ILVV IXEER SONSOJ BGAAGUIGEER SONSOOD BVX ZVILIIG ILVV NUXATSTGAAR BODOOD VZLDEE... vr dvngiig n bodsonj etsesd n ta l xairan beeshdee.....

Зочин

Shuleg burees ni neg l ih shanalal l medregdeh yumaa. Yagaad uur talaas ni haay ch gesen harj,uudrug,zolbootoi yum bichdeggui yum be? Shanalah gej l bid amidarch,shanalh gej l chi turuugui bmaar yum. Odoo tolgoigoo uud ni urguu naiz mine. Dul shig durelzej,durgui teneg erchuudiig dalidartal amidar l daaa,tegj uuriiguu tsenegle l deee. Uuriiguu ehleed hairlaaa,uruuld buhnee ugchihvul uuruu tsashaa amidrah setgel,itgel, tenhee chine shavhagdanaa.

noriko (зочин)

yag l medrexiig xvsej bsn shanalalaa olloo

mandhai (зочин)

uneheer goe shulegnuud bna, hun zaaval oort tohioldson ooriin shanallaa bichdeggui yum, teged ch iim saihan yarii tansagaar ilerhiilj bui gunig hurtel saihan bdag yum ene bol Yaruu nairag shu, shuleg bish, chamtai iluu dotno bolj uran butelese huvaaltsmar bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)