S.F's note : Уйлж буй шүлэг минь чи

Уйлж буй шүлэг минь чи

Уйлж буй шүлэг минь чи

Сүмийн тагтаа далавчиндаа өвтөлтийг минь тээгээд

Тэнгэрийн зүг дүүлж байна гэж өөртөө итгүүлж

Тэдний нисэхийг нүдээ анин чагнах миний сонор...

Уйлж буй шүлэг минь чи

Санаа алдаад тэнгэр лүү харахдаа

Залбирлаас өөр арга үгүйг мэдэх сүүлчийн өнчин найдвар

Амьдралыг үзэн ядаж, зүүдэндээ итгэх гэж оролдоод ч

Өглөө сэрэхэд минь амьдрал руу хүргэж өгдөг гудамж

Уйлж буй шүлэг минь чи

Аавын минь мөрөн дээр үлдсэн жаргалтай хүүхэд нас минь

Над руу ширтээд мөсөн чихэр хүлхэж суухад

Миний хаашаа харахаа мэдэхгүй далдчиж буй нүд

Аавынхаа юу ч хэлж чадахгүй байгаа асар их өвдөлтийг мэдрэхдээ

Шархалж шаналаад, сад тавин дотогш асгардаг миний нулимс

Ярихгүй байгаа ч гэлээ, ертөнц багтсан эцгийн минь харц

Уйлж буй шүлэг минь чи

Ээжийн минь гар үсэнд минь хүрэх мөчид

Сэтгэл доторх зуу зуун далавчит амьтад

Гэгээрлийг олж, түр ч гэсэн чимээгээ аядан

Гэрлээ унтрааж өвөр дээр нь нам унтмаар санагдах

Ээжийн минь аялдаг , хорвоо эрхлэм бүүвэйн дуу

Уйлж буй шүлэг минь чи

Түүнийг явахад асгараад л байсан иртэй нулимс үсийг минь тайрахад

Надад мэдрэгдсэн жир бусын асар их өвдөлт...

Чамайг л үүрд орхиод явахыг маш их хүсэх

Хүсээд уйлах, уйлаад инээмсэглэх

Инээмсэглэснээ л үзэн ядах миний сэтгэл

Хэзээ ч миний мартаж чадахгүй

Хэн нэгнийг надад байнга санагдуулдаг

Хараал идсэн дууг өдөр бүхэн сонсох өөрийн минь шунал

Уйлж буй шүлэг минь чи

Танихгүй жаал гараас хөтлөөд зам хөндлөн гарахад

Түүнээс мэдрэгдэх гэрэл зүрх рүү шургах агшин

Хөгжим сонсож суух хэн нэгэнтэй амьдрал ярихаас

Хавь илүү жинхэнэ амьдрал санагдах миний ганцаардал

Хүмүүсийн дунд яг л бусад шиг сайхан амьдрах тухай

Ярьж суухдаа миний бодсон тайлагдашгүй үхэл

Уйлж буй шүлэг минь чи

Дэвтэрт минь толгой хорогдоод удаж буй

Түрүү намрын хатсан навч

Есөн давхрын дээвэр мэт цаг хугацаанаас

Ямар ч эргэлзэйгүйгээр доош унан

Амиа таслахаар оролдож буй миний хүүхэд нас

Уйлж буй шүлэг минь чи

Ердийн л энэ өдөр хоногуудад

Өөрөө өөрийгөө л хордуулж, хороож

Хэн хэнийхээ дээр гарах гэсэн оролдлого

Хэтэрхий хачин миний тэмүүлэл

Уйлж буй шүлэг минь чи

Үснийхээ үзүүр, харанхуйн өнгийг

Өөрийнхөө зүрхэнд хүртэл сүлжиж чадах

Миний туйлын гүн мэдрэмж

Чиний зүрхний хаалга үүдийг жигд хэмнэлтэй

Аяархан цохих чимээ эсвэл

Эвдээд л орчихдог миний эрх чөлөө

Харин уйлж буй шүлэг минь чиний

Асгарсан нулимсыг алгаараа арчаад

Нисэх хүчтэй үзэг, дүүлэх шидтэй дэвтэртэйгээ

Үхэл бидний араас эмгэнэн гашуудаж асгартал уйлтал

Үүрд цацарч, гэрэл түгээж амьдарна гэж амлах минь л Яруу найраг!

2012 оны 5 дугаар сар 9-10


Э.Бүжинлхам

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
tosooloshgui (зочин)

Эх хүнийг бүүвэйн дуу бүлээн сүүгүйгээр төсөөлөшгүйн адил чамайгаа яруу найраггүйгээр төсөөлөшгүй юм шүү Миний сайн охин бас муу охин..Их сэтгэл хөдөллөө

nana (зочин)

nz ni chamaaraa baharhaj bn..........

ulmaa (зочин)

bi chamd hairtai shuu bujee

САНАСААР

гүн гүн

ema (зочин)

yooy burhan min..yamar tasarhai yum bee. uilj bui shuleg chin namaig ch bas uiluulj orhiloo

Викториа (зочин)

Зүрхэнд хүрдэг чиний шүлэг. Хааяа дагаад л уйлмаар гунигт ертөнцийн хөтөч шиг болчихсон байна.

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

цоо

dursamj (зочин)

nulimsaaraa shulgee sain huglusun bn...

Нацагаа (зочин)

Сайхан шүлэг байна таалагдаж байна

Золу

яасан сайхан шүлгэлдэг юм бэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)