S.F's note : Яавал би, зүгээр л бороог бороо гэж харж,

Яавал би, зүгээр л бороог бороо гэж харж,


Яавал би, зүгээр л бороог бороо гэж харж,

Цонхон дээр дуслахад нь эмтрэхээ болих вэ?

Яавал би, үхэж буй навчистай хамт

Үй олон удаа ахин дахин үхэхээ болих вэ?

Яавал би хар үсээ хашгичин сэрээж,

Уйт шөнүүдэд өөртөө дуу аялахгүй нойрсох вэ?

Яавал би, бусад шиг цэцгэн хээтэй бошинз өмсөөд л

Өөрийгөө цэцэг гэж итгэн жаргалтай байх вэ?

Яавал би хорвоо бол хоосон, хоосноос бүтэх бүхэл юм гэж

Хор шиг үгсээ өөртөө шивнэж, үүндээ итгэхгүй байх вэ?

Яавал би есөн давхарын дээврээс газар луу унаж буй

Ерийн утгагүй цаг мөчүүдийг үүрд баяртай гэж хэлэх вэ?

Яавал би шатсан саарал дурсамжаа огт үгүйлэхгүйгээр

Үйрүүлж суугаа өчигдөрөө үүрд мартаж чадах вэ?

Яавал би? Яавал би? Яавал би...? өөрийгөө орхих вэ?

2012.5.1

Э.Б

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Khan-So

tsoo boroo boroo

Yagad bolohgui gej (зочин)

zuger l orhihgui bj yagad bolohgui gej

Уудамын ЭЭЖ

яг энэ цаг мөчид өөртөө хэлж баймаар үгс байна

Маяа (зочин)

хаашаа юм бэ, данзангийн Нямсүрэнг санагдуулаад, хуулсан гэхэд арай л биш үгүй гэхэд хуулсан л байна доо

Маяа (зочин)

хаашаа юм бэ, данзангийн Нямсүрэнг санагдуулаад, хуулсан гэхэд арай л биш үгүй гэхэд хуулсан л байна доо

Gerelee (зочин)

Ene Maya gj yu ch unshdaggui hun baiana Haha Nyamsuren Bujinlkham hoyriig YAj bi Yaval bi gedeg hoyor ugeer ijelsuulj baiana gedeg

Атаархуу Азаа

бороог цасаар төөсөөлж нэг үздээ тэгүүлэн яахын бол

haha huulsaan? (зочин)

hehe hun hun ooriinhooroo l setgeh yum daa, uuchlaarai yag ooriig ni devtertee terlen bj bichij bhad ni bi ooroo hamt hajuud ni bsiim daa hahaha

Викториа (зочин)

Бидэнтэй хамт нарги, цэнгэ. Удахгүй сайхан болчихно оо. Тэр болтол инээмсэглэсээр бай. Аз жаргалтай харагдана. Залуус жаргалтай эмэгтэйд дуртай. Харин бид гунигтайд нь....

nana (зочин)

энэ хүнийг мэдэхгүй байж аман дээр ил гарсан үгээ хаа хамаагүй бичиж болохгүй л баймаар

хмм (зочин)

хаха үгүй гэхэд хуулсан байна гэнэ үү. ямар гараг андуурчихсан нь энэ 2ыг адилхан гэв ээ? өөр ертөнцинй хүмүүс ш дээ.

Начин (зочин)

Цул авталт

lmurun (зочин)

Сайхан шүлэг байна, нэг л уяхан. Нямсүрэнг санагдууллаа гэдэг зөв шүү. Дорнын нэрт найрагчийг санагдуулах шүлэг сайн байгаа гэсэн үг. Хуулах гэдэг бол бас өөр юм. Утга хуулах, автаж бичих,үсэгчлэн хуулах, урсгал манер ижил байх гэдэг цөм өөр юм. Юутай ч дээрх үгийг бичсэн хүн олон сайхан сэтгэгдэл үлдээж тал талаас нь ярилцах сайхан боломж гаргасан байна. Уран бүтээл араасаа шүүмж дагуулахгүй юм бол үхмэл байдаг юм

ый (зочин)

наадах чинь хуулдаг хүн биш , мэдэж ав

Зочин

яавал би чиний өмнө сөхрөн гарыг чинь үнсээд
ягаан уруул дээр чинь инээмсэглэл бүжиглэхийг харах вэ,
яавал би чиний өр зүрхэнд шингээд
ямар ч зовлонгүй хүний хорвоог орхих вэ,

chi medehgvi (зочин)

goe shvleg bn

Ц.Санчирмаа

Яаж би Амитаба шиг... шүлгийг санагдуулчихлаа

mask (зочин)

Яаж би Амитаба шиг....Данзангийн Нямсүрэн биздээ

dursamj (зочин)

өөрийгөө олсон цагтаа л хүн өөрийгөө орхиж чадна байх. тэр хүртэл зууралдана.

T.Z (зочин)

Шувуудын даль, сормосыг чинь норгож орхисон
Тийм гашуудалтай хавар цаг айсуй гэнэ
Модод түүнтэй дотноос дотно гар бариад
Нялх навчисаа дэлгэж орхидог, тийм учрал айсуй гэнэ...

"MRG"

Таалагдлаа

Хармогү

сайхан шүлэг бичдэг шүү.. амжилт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)