S.F's note : Эмэгтэй хүн-2

Эмэгтэй хүн-2

Эмэгтэй хүн-2

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн салхинд, бороонд, цасанд гомдож баярлаж чаддаг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн шаналахаараа үсээ үзэн яддаг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн бороонд норж байхдаа ч шүхрэн дороо хүслээ нууж явдаг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн толинд өөрийгөө харж байх даа хорвоо ертөнцийг дурлуулмаар сайхан гэдгээ өөрөө мэддэггүй” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн өөрт нь бүх нууцаа дэлгэсэн мэт харагдаж байгаа боловч цаана нь үснийх нь ширхэг шиг олон нууц үлддэг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн нэг л дурлавал, бүхнийг хаяж, амьдралаа ч дуусгаж чадахаар их зоригтой болдог” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүн энгийн нэг хөзрийн мэргэнд хүртэл бат итгэж, түүнийгээ үнэн гэж бодоод, худал байхад нь үхмээр санагддаг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хэн нэгнийг хайрлахаараа “туйл”- руу ойртотлоо өөрчлөгдөж чаддаг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн яагаад өөрт нь хайртай хэрнээ бардам зан гаргадаг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ өглөөний нартай, амьсгалж буй агаартайгаа, алхаж буй замтайгаа, бууж буй шаттайгаа, харж буй тэнгэртэйгээ, автобусны зогсоол дээрх хүмүүстэй, идэж буй өдрийн цайтайгаа, оройн хоолтойгоо, бичиж буй үзэгтэйгээ, зурж буй зурагтайгаа, жаргаж буй нартай, уйтгартай сар тэгээд бороотой, цагаан цастай, дэлхий ертөнцтэй хамтад нь санаад л, бодоод л байдаг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч, яагаад “Эмэгтэй хүн хайртай хүнээ өөртэйгөө хамт үүрд гавлачихаад, хэдэн жилээр ч хамаагүй хүлээж чаддаг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийхээ өгсөн гялгар цаастай чихрийг хүртэл “хорвоогийн амт” гэж нэрлэдэг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ согттолоо уучихаад ирэхэд нь эрх чөлөөтэй байсных нь төлөө уучилж чаддаг хачин хүмүүс” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг өөрт нь туйлын үнэнч байх ёстой гэж боддог шигээ өөрсдөө хэзээ ч туйлын үнэнч байх” талаар бодож, үүнийг мэдэрч ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийхээ дурласан эмэгтэйг хүртэл хайрлаж чадах тэнэг хүмүүс” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнийгээ өөр хүнтэй хамт байхыг нь харчихсан хэрнээ, хайртай хүнээ буруутгах биш, өөрийгөө буруутган, дахин бүхнийг шинээр эхлэх гэж оролддог” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүн нь өөр хэн нэгнийх бол, ядахдаа хүүхдийг нь төрүүлэхийг хүсдэг” гэдгийг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хүүхдээ хайртай хүнтэйгээ л ижилхэн царайтай байгаасай гэж хүсдэг” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүн хайртай хүнээ аавтайгаа л адилтган боддог” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч яагаад “Эмэгтэй хүнийг салхинаас чанга алгадаж орхичихоод, дараа нь тэдэнд уучлаарай гэхэд л буцаад, эргээд ирдэг, өчүүхэн амьтад” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүний өдөржин бэлдсэн хоолоо дахин, дахин халаагаад нөхрөө орой ирэхэд нь инээмсэглэн угтах шаналант догдлолыг” ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүний гомдол үргэлжид ердөө л нэг баглаа цэцгээс ч өчүүхэн үнэгүй” болохыг ойлгохгүй.

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг бүрэн таньчихлаа гээд л харахад инээмсэглэл нь хүртэл төгс хууралт байдаг” гэдгийг ойлгохгүй...

Эрэгтэй хүн хэзээ ч “Эмэгтэй хүнийг бүрэн мэдэрдэггүй” гэдгээ ойлгохгүй.

*** Some text missing...,

2012 оны 4 дүгээр сар 23

Бас нэгэн би энд байна..

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
Elegiya

hamgiin svvlchiinhiig bi ch gsn oilgohgvin bna

sschyue (зочин)

сайхан бичжээ.Гэхдээ хайртай хүнийхээ дурласан эмэгтэйг хайрлаж чадна гэдэгт л эргэлзэж байна амжилт

Викториа (зочин)

Туйл руу ойртотлоо өөрчлөгдөж чаддаг. ёооё ингэсэн эмэгтэй олон бий шүү

GDok (зочин)

Гоё бичжээ амжилт хүсье..Эрэгтэй хүн мэддэг хэрнээ мэддэггүй царайлж, нулимастай ч түүнийгээ нууж явдагийг харин эмэгтэй хүн хэзээ ч ойлгохгүй...

Цагаантолгойт (зочин)

Эмэгтэй хун иймдээ л агуу ертенц ЮМ
Эмэгтэй Хун иймдээ л агуу сэтгэхуй ЮМ
_______________________ухаарал ЮМ
________________________хайр ЮМ
Даанч ийм эмэгтэй олон биш ЮМ

shur (зочин)

Хол Тасархай!!!

Huln (зочин)

Эрчүүд хэзээ ч эмэгтэй хүн яагаад ийм юм бичсэнийг ойлгохгүй!

nachin (зочин)

bi lav oilgono

sss (зочин)

you do not understand why I am silent

davaa (зочин)

нэг л өглөө цонхон дээр чинь
чиний нулимсыг арчих бороо
солонгийн хамт татсан байх болно...

maybe (зочин)

yagad

ema (зочин)

тххх.хэзээ ч ойлгохгүй. эмэгтэй хүний зүрх нууцаар дүүрэн далай юм...

slngo (зочин)

анх хаанаас ч билээ эмэгтэй хүний хамгийн сайхан эрхтэн нь хөх, учир нь хүнийг хорвоо ертөнцөд хүн болоход хамгийн их тусалдаг гэж уншаад их эмэгтэй болсондоо учиргүй их баярлаж билээ.. яалт ч үгүй эмэгтэй хүн хамгийн хамгийн..

Tsarai muut (зочин)

ayumshigtai unen bichsn bn :)

buya (зочин)

...uchir n eregtei hun emegtei hunii dotor orshih ter aguu zuilig olj harj chaddaggui. meddeg blaa er hun emegtei huniig oroso iluu gargah,tegej bodoh durgui de meddeggui tsarailj hoshuun hoirgo zan gargadag biz

Urwagch

гэцүү ч үнэн мөрүүд

Аймааар иртэй хутга

эмэгтэй хүн гэх ертөнцийг хэзээ ч бүрэн таньж чадахгүй байхаа. Ганцаараа суугаад өөрийнхөө тухай бодмоор санагдчихлаа.

♥♥..hermonie..♥♥

сайхан биччээ...цаанаа л гоя мэдрэмж төрчлөө..:)

zo (зочин)

үнэн үнэн

Эзэн (зочин)

neeree l ene buhniig hiidegshuu ygaad ch eregei hun oilgodgui ni haramsaltaim da

би (зочин)

tanihgui emegtein zahidal shig

chimegee (зочин)

yag vnen bi oilgoj baina

chimegee (зочин)

yag vnen bi oilgoj baina

Ялгуун (зочин)

нээрээ эмэгтэй хүн далай шиг. Бодол сэтгэлийн шуургатай. Агуу их мөртөө агуу жижиг. Чулуу шиг хатуу, хөвөн шиг зөөлөн. Гоё ертөнц шүү. Гоё бичжээ. Амжилт хүсье. олон гоё юм бичиж байгаарай хааяа орж сэтгэлээ сэргэжж байя

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)