S.F's note : Хэнийг ч биш ганцхан өөрийг минь л үүрд үлдээ... /lis/

Хэнийг ч биш ганцхан өөрийг минь л үүрд үлдээ... /lis/

Хоолойд минь тээглэчихээд байгаа 

Хор мэт хав халуун үгс, хүв хүйтэн цуурай минь

Хачин өөдгүй хором мөч бүхний гэрч шүлэг минь

Хорсолт өдрүүдийг гэрэлтүүлж чаддаг нартай цонх минь...!

Амийг нь таслачих гээд байгаа дүрэлзсэн их уй минь, гуниг минь

Асгарсан их чимээгүйг, хамгийн сайхан хөгжим гэж нэрлэх сонор минь, 

Хэзээ чи миний талд зогсоод, зүрхийг минь дамжилж зогсох юм бэ?

Хэзээ бид, бие биесээ хороохгүйгээр хамтдаа амьдарч чадах юм бэ? 

Надаас уравсан өөрийгөө, үзэн ядах гэж, үзэн ядуулах гэж амьдарсан 

Намраас ч бүдэгхэн, би минь ээ! бие цогцос минь! 

Хэзээ би үсний чинь ширхэг бүрийн нууцыг тайлж

Хэн нэгэнд чөлөөлж өгөх вэ?

Хэзээ би чамайг хэн нэгэнд чөлөөлөх юм бэ?

Өөрийн минь хил хязгаар, өөрийгөө гавлахуй минь

Өөд нисэх агуу их зориг минь, хүч чадал минь 

Чангаас чанга дуу хоолой, царгисан гүнзгий эгшин минь ээ

Чамайг би өөрөөсөө ч далдалнам, нуунам, хаанам.... 

Хавраас тод би минь ээ! бие цогцос минь....! 

Хэзээ ч чамайг ойлгохгүй нь, хачин авиртай чинь хамт байж чадахгүй нь 

Хэнээс ч илүү мэдрэх, нууцыг чинь олох түүнд,

Хэнийг ч биш, ганцхан өөрийг минь л үүрд үлдээ!

Э.Бүжинлхам 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Зочин

Fallin

Khan-So

gaihaltai shn boljee

sss (зочин)

I may be crazy.

Зочин

I see a dream.

S (зочин)

Амийг минь таслачих гээд байгаа хачин их уй минь, гуниг минь
гэдэг нь үнэхээр гоё хэлжээ.

Зочин

gaihaltai ...

Tj man

Heleh ug algo mair go go

Tj

Heleh ug algo mair go go

Золу

Гоя

Ялгуун (зочин)

Ямар их гуниг юм бэ. Яамаар юм бэ.

Раста (зочин)

Хvн яаж ийм лаг бж чададгын бэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)