S.F's note : ГЭРЭЛ ЗУРАГ...

ГЭРЭЛ ЗУРАГ...

ГЭРЭЛ ЗУРАГ

Зохиогч: Тэр охин чичирсэн аймхай үснүүдээ үзэн яджээ. Бас өөрийнхөө хэтэрхий гэнэн инээмсэглэлээ ч үгүй хийж, хорломоор санагдаж гэнэ. Үг бүхэнд итгэгч чихээ хүртэл худал хуурмагт автсаных нь төлөө шийтгэмээр санагдах болов. Тэр лаагаа унтраалаа. Түүний өрөөнд охины санаа алдалтаас өөр гэрэлтэгч зүйл үгүй болжээ. Хав харанхуйн дунд, халуун амьсгалаараа гунигаа зурж суухаа тэр үзэн яддаг ч, бусдад энэ нь таалагддаг байжээ. Охин зургийн цомгоо нээжээ. Тэмтэрчээ...

1

Тэр дөрвөн сартай байжээ. Хуучны хар цагаан зурган дээр юуг ч юм гайхан харсан, элэгдсэн бойтогтой жаалыг хэн өнөөдрийн уйтгарт өгүүллэгийн эзэн болно гэж санах билээ! Анхных нь зураг ажээ. Миний охион инээгээрэй, наашаа хар даа /Аав нь хэлнэ... / Ээж нь харин тэнд инээмсэглэн суух аж. Хотоос ирсэн зурагчин ах бяцхан охиныг өхөөрдөн, хаана байна? Хүүхдээ... гэх нь сонсогдоно. Бяцхан охин харин зүүн буланд байх ямар нэг зүйлийг гайхан харсан хэвээрээ л байлаа. Жаргалтай байжээ. Эсхүл жаргал, зовлон гэдгийг ч мэдэхгүй учраас л жаргалтай байжээ. Анхных нь гэрэлт далавч энэ үед дуулан ургажээ. Дуулалдан ургаад л байжээ. Далавчтай нүдтэй бяцхан охин байжээ.

2

Далавчтай нүдтэй бяцхан охин амьдарсаар л байжээ. Тэр хаант улстай байжээ. Гүнж нь байжээ. Эрх охин байв. Бүх зүйл гэрэлтэй байжээ. Гэр бүл дүүрэн байжээ. Зовлон тэнгэрт л байдаг, газарт дандаа жаргал л байдаг байж гэнэ. Охины хав хар нүд далавчтай, гэрэлтэй хэвээрээ байжээ. Зургаан настай байжээ. Зураг л зурах дуртай охин дандаа мөрөөддөг байжээ. Би том болоод “асрамжийн газартай болно” гэж боддог байжээ. Ээж нь ажлаасаа ирэхдээ үргэлж мөрөөдөл шиг амттай чихэр авчирдаг байж гэнэ. Тэр мөрөөдөл шиг амттай чихэр тэр чигээрээ аз жаргал байв.

3

Охин том болжээ. Өнөөх мөрөөдөл шиг амттай чихэрний цаана зовлон байдгийг олж мэджээ. Охины далавчтай нүднээс нэг ширхэг өд тасраад уначихжээ. Тасарч унаад л амь тавьжээ. Тэр зайнд дахин шинэ өд ургасангүй гэнэ. Охин энэ цагаас эхлээд тэнгэрт л дүүрэн аз жаргал байдаг, харин газарт зовлон ч гэсэн байдаг болох нууцыг мэджээ. Өнөөх охин есөн настай болжээ. Есөн настай хар нүдтэй охин гэхдээ далавчтай нүдтэй хэвээрээ байжээ.

4

Охин арав хүрчээ. Арван нэг хүрчээ. Арван хоёртой болжээ. Тэр үхэл харжээ. Тэр бас өвчин зовлон харжээ. Аймшигтай бүхнийг сонсжээ. Хорвоо нүүрээ дараад уйлж байхыг, ертөнц гэрэлгүй болчихоод харанхуйд аймшигтай их дуу чимээ байдаг болохыг мэджээ. Аймхай болжээ. Энэ бүрт түүний үзсэн, сонссон “аймар” бүхнийх нь төлөө , нүднээс нь нэг нэгээрээ өд тасран унасаар байжээ. Тэр тасран унасан өд бүр дахин хэзээ ч ургадаггүй байжээ.

5

Өнөөх охин том болжээ. Харсан сонссон, мэдэрсэн зовлон бүхнийх нь төлөөсөнд ирсэн аз жаргалаа мэдрэхээр ухаантай болжээ. Тасарсан олон өд сөдний оронд амьдралаас хамгаалах жирийн л сормуус ургадаг болжээ. Аз жаргалтай, инээмсэглэсэн өдрүүдийнх нь төлөөсөнд түүнийг хамгаалдаг сормуус дуулан ургах болжээ. Даанч сормуус нь уйтгараас нь болж унасан өнөөх далавчыг нь гүйцэхээргүй бүдэгхэн ажээ. Охины нүд өөр болжээ. Охин мэдэрсэн бүхнээ нүдэндээ шингээсээр л байжээ.

6

Цас орж, бороо орж, намар болжээ. Охин намарт л ухаангүй хайртай ажээ. Далавчтай нүд нь бүдгэрсээр л байжээ. Инээмсэглэдэг уруул нь хэвээрээ ажээ. Гэвч хэтэрхий үнэнч харц нь бүхнийг илчилж орхидог байжээ. Нисдэг нүдтэй охин газарт амьдардаг болжээ. Үүрд эндээ үлдэхээр шийджээ. Түүний итгэл нүднээсээ тасран амь тавьжээ. Далавчгүй нүдээ охин бүхнээс нуухаар шийджээ. Одоо түүнийг хамгаалах болсон сормууснуудаа л уйлуулахгүй байхыг хичээдэг болжээ...

Зохиогч: Охин зургийн цомгоо чимээгүй хаалаа. Хуучны бүх зургаа хараад инээмсэглэжээ. Далавчтай нүдтэй охиныг хайрламаар санагджээ.... Үүр цайжээ. Гадаа цас орсоор л байлаа...далавчтай нүд л баяртай гэж өөртөө хэлжээ.

ГЭРЭЛ ЗУРАГ МИНЬ,ГЭРЭЛ ЗУРАГ МИНЬ... ГЭРЭЛТЭЙ ЗУРГУУД МИНЬ! 

2012 оны 4 дүгээр сар 20

Э.Б

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Викториа (зочин)

сайхан цомог байсан

mangar negen (зочин)

shidet toli mini shidet toli mini gedeg shig xexexe hen gedgiig mini taah blguide ugaasaa nadas uur iim mangar yum bichih hun oldohgui biz xexe

nulimastai nud (зочин)

nadtai adilhan sanagdjihlaa. heterhii genen tsailgan, uitgar gunig, horvoogiin muu zuilsiig meddgui 20 jil dalavchtai nudeer horvoog harj bilee. 20 jil gedeg ih urt hugatsaa ch gelee. bi uurd dalavchtai nudeer harahiig hussensen.

aku (зочин)

89

unknown women

tsaashdaa huudas nemegdseer l bna...

Zochin (зочин)

Hen nege ni hezee negen tsagt Bi tom bolood tom hymyysiig hyyhdiig asardag asramjiin gazartai bolno gej helj bsniig odoo tod sanlaa

sanchirmaa (зочин)

Өлзийтөгсийн "Нүдний шилэнд үлдсэн гэрэл зургууд" санаанд оров.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)