S.F's note : Чамайг явсны дараа, чамаас л явсны дараа би

Чамайг явсны дараа, чамаас л явсны дараа би


Чамайг явсны дараа, чамаас л явсны дараа би
Толины инээмсэглэл шиг хүйтэн, тогтуун харцтай болчихсон
Хов хоосон болчихсон, хоосорчихсон... 
Хайрладаггүй, уйлдаггүй, хачин зоригтой охины дүр эсгэж чаддаг болсон
Уйтгарлаж суухдаа дуу аялаж, урьдынх шиг ээ л юм бүрийг гуниг гэж нэрлээд
Угаасаа л юм бүхэн ийм байсан бил үү? гэж л итгэдэг болсон...
Үсэндээ цэцэг хатгаж, даашинз өмсмөөр огтхон ч санагдахаа больсон 
Үнэндээ хав хар өмсгөл минь л буцаад надад хачин гоё зохьдог болсон
Нүдээ л нуумаар, далдалмаар санагдаж, хавраас хүртэл зугтах болсон
Нүүрлүүгээ үсээ задгайлж, өөрийнхөө юм бүхнийг харамлах болсон 
Гүнж болчихсон мэт ертөнцөд эрхлэхээ больчихсон, итгэхээ ч больчихсон
Ер нь л би хэтэрхий ухаантай болчихсон, юм бүрийг үнэнээр нь хардаг болсон...
Үдэш бүр л огт байгаагүй мэт, байсан мэт хоосон “гэнэн тэнэглэл, чи” хоёрыг 
Өөрөө л мартахгүйг хичээж өдөн далавчит үзгээрээ бичсээр л байдаг болсон....

2012 он

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Зочин

итгэнэ

Аймааар иртэй хутга

Гоё байнаа. Өөрийнхөө мэдрэмжийг үнэхээр энгийн хэрнээ сайхан гаргаж чаддаг шүү. Дуртай

Золу

Гоё

Зочин

таалагдаж байна

saarlaa (зочин)

goy uneheer shn helj

Э. Jeanne (зочин)

гоё....

goyeej

яг л ийм болдог доо ...

Dark_@ngel (зочин)

Goe bolje shan bchsen bn aa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)