S.F's note : Цонхны цаана зургаан сарын бороо ороод л

Цонхны цаана зургаан сарын бороо ороод л


Цонхны цаана зургаан сарын бороо ороод л 
Ил зуухны дэргэд мод шатах чимээ
Би чамдаа хорвоогийн хамгийн амттай талх барьж өгнө
Өө, чи минь түлээчин байсан ч болно .... 
Галаа ноцоож өвлийн үдэш дулаахан байшиндаа
Гадаа арван хоёр сар шинэ жил 
Хүүхдүүддээ би дулаахан ороолт нэхэж өгнө
Өвлийн өвгөн- өө, миний хайртай залуу 
Дүүрэн гунигтай байхад минь чи
Дүүжин сандал дээр өдөржин эрхлүүлээд л
Чамдаа би ганцхан зүйл л өгч чадна
Амьдралаа л өгчихөж чадна аа...
Харин чи минь жирийн л нэгэн байхад болно...

3.23

Би,  

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
хуучин

гоё шүлэг байнаа

Зочин

чиний ертөнц бусдаас өөр байдаг чи өөрөө шүлэг шиг байдаг

Я.Баяраа (зочин)

Tuleechin bolmoor sanagdachlaa.

ema (зочин)

yamar saihan amar amgalan medregdej bnaa

Викториа (зочин)

Нөгөө цагаан цамцтай залуу загасаа бариад л

Simple

Ёоооооооостой гооооёёё юмаааа :D

Аймааар иртэй хутга

энгийн хэрнээ гоё байнаа. Хааяахан энэ блогоор орж ирдэг ч орж ирэх тоолондоо сайхан мэдрэмжийг мэдрэх юм. Сайн хүн

Зочин

хайрлана

sss (зочин)

Setgeld boroo shivreed neg l uitai
Itgel shyhree delgeed neg ih ajrahgyi
Hysel hyasal hoer holoo jiilzeed zavgyi
hynii nutagt bi tyyniigee sanah ni bachtai

Isetiin ursgald gunigaa shingeehiig oroldono
ineemseglel chin nydend tusan todrono
sanahiin jargal haligin zaligin ursana
saihan chi tyleeching bodon bodno.

Lacrimosa

dotno sanagdad garab

Атаархуу Азаа

орж ирэх болгондоо өөр мэдрэмж мэдэрдлэг

Дука

сайхан шүлэг байна

geek

ene ay mytai n sonshoor buur serteima kk goe:D

1 минутын өмнө

гоёыма

elbegee bna (зочин)

чи бол миний мэдэх эгэл жирийн "хайр" гэгчийг үлгэрт гардаг шиг үлэмж болгогч агуу их авъяастан. чи бичиж л байв л би уншиж л байх болно.

Т.З (зочин)

Энэ их хайрын эзэн хэн бэ? Уучлаарай хэтэрхий хувийн асуулт байх...

улмаа (зочин)

огт ирэхгүйн ирээгүйн тухай
одоо би догдлон төсөөлхөө больсон.
ойн цоорхой дахь бяцхан байшиндаа чи минь
оройн хоолоо бэлтгэж, номын тоосоо арчихад
орон гэрийг дулаацуулагч нойтон гишүү хугалагч
овор суусан тэр түлээчин эрийг
одоогийн өөрийгөө гэж хийсвэрлэн боддог
огт байж боломгүй хийсгэлэн мөрөөдлөөсөө л
одоо ч би ангижраагүй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)