S.F's note : Зүүдэнд чинь би

Зүүдэнд чинь би

Зүрхэнд чинь би..

Зүүдэнд чинь хуруугаа дүрж үзэв би,
Зүрхний чинь судлаар аажуухан алхав
Шатмаар дүрэлзсэн биш, цастай зүүдийг тэмтрээд
Цантчих шиг л болов, царцах шиг л болов...
Чиний зүрхэн доторх
Есөн давхар барилгууд, модон байшингууд
Гэрэлтэгч тагт, огт гуниггүй цонхнууд
Хөшиггүй салхивч, утсан үүлс...шилэн сар, болор одод
Ер бусын үзэсгэлэнтэй, намраас ч төгс харагдав...

Өөрийгөө зүрхнээс чинь хайсаар, өдрийг барав
Үдэш бүрийг гүйцээж, өөрийгөө л хайн тэмтчив
Над руу ирэх зам­ыг чинь олчихоод
Нүд дүүрэн инээмсэглэхэд
Намрын л гудамж ажээ...
Санаа алдмаар бүдэгхэн, нарийхан жим юм

Надаас явах замууд цэцэгтэй, мөнхийн зунаараа
Нартай, гэрэлтэй, далавчтай гудмууд дэндүү олон байв
Орхиод явах замыг чинь тоолоод тоолоод барсангүй ээ, инээмсэглэл минь
Олоод ирэх замыг тань л харин нулимсаараа тодруулчихаад ирлээ!

2012.4.4-6

Би,  

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Викториа (зочин)

Ёоо уйлах шахлаа...Тийм дээ бид эмэгтэй хүмүүс

haakar (зочин)

tiim ch sain bish gehdee dajgvi

nachin (зочин)

iim shuleg gj haashaa harsan ym baidiin kke

Я.Баяраа (зочин)

Saihan shuleg bna.

Barrel usgeer bicheed temtersen ch nudnii uzuurt gerel harvah setgel bainam.

Duku (зочин)

unher goy tas shuleg bn ulahjin shd

~~ (зочин)

гайхалтай магтах үг ч олдохгүйн

чиний ертөнц цаанаа л нэг содон..

Зочин

яагаааад

enh-uils (зочин)

uilchihlaa... goy setgelese bichsn blhor tgj bgam blu

sss (зочин)

bi onoodor zyydelsen. zyydend irsen hyndee haragddag bolov uu. ih sonin b na.

Зочин

ooriigoo haigaad hereggyi dee
ochnoon hongiin omno zyrh mini chiniih bolson
ooroos mini yldsen helterhii ch alga
oroold ogson hirnee jargaltai b na bi

Zyrh mini chimchignehed bi zogtusdag
zygeer l baigaa gej setgel ovddog
Zygeeree gehiig chin sonsood bi
zyirgyi iheer setgel taivshirdag

haruuliin zamhag - facebookt
haruuldan haruuldan odriig bardag
Hachih saihan serel medremjiig
Harsan zurag, bichsen mornyydees chin hyrtdeg.

Burhan mini : bi bainga haruuld garya
buural bolson ch ene albaas mini byy salga
Burhand zalbirch bai - gesen ygiig
busdad damjuulan nasiig barya

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)