S.F's note : Эмэгтэй хүн

Эмэгтэй хүн

Эмэгтэй хүн /элийрэл эсвэл сэхээрэл/

Харин одоо би зүгээр л бодож байна. Үнэндээ бол энэ танд огтхон ч хамаагүй. Угтаа бол. Гэвч яах вэ? одоо бол би өөрөө өөртэйгөө л хамт бодож байна. Болж л байна. Болохгүй ч юу байхав. Ядаж энд би хүссэнээрээ хашгирч, галзуурч, солиорсон ч болно! Мэдээж одоо огт өөр зүйл бичнэ.

Эмэгтэй хүн гэж хачин аймшигтай үйлийн үртэй улс юм. Гэсэн бодол дандаа л оюун санааг минь зүсэх болов эсхүл зүсдэг болов. Бид чинь, би чинь хэн билээ? дээ. Эр хүнээс ялгаатай нь, эмэгтэй хүнд ариун “сав” гэж зүйл бий. Хамгийн нандин байх ёстой, учир нь энд “маргааш” бүрэлддэг тул эмэгтэй хүн л ариун байх ёстой. Гэж би бат итгэсэн хүн. Угаас итгэсээр ч байх болно. Эмэгтэй хүн. /Энэ бяцхан охидыг хараал идээсэй. Мэс хүргээд л үрээ алчих юм аа!/

Эр хүний нулимс мөн эмэгтэй хүнд буй. Тэр нулимсыг хадгалах гэдэг бол бүсгүй хүний тавилан, аль эсхүл хэзээ ч юм хийсэн үйлийн үр юм. Харин угтаа бол эмэгтэй хүнд эр хүнээс өөр эзэн гэж үгүй, эзлэгч гэж үгүй, хоригдол ч гэж бас үгүй. Гэж бодон суутал бурханы галбир хорин настай эмэгтэйд л байдаг хэмээн хэлсэн эх хүний үг санаанд оров. Тийм ээ хорин настай бүсгүйд л бурханы галбир буй....

Эр хүний зовлон, нулимс, зориг, хүч чадал бүрийг эмэгтэй хүн өөртөө хадгалдаг. Зүгээр ч нэг хадгалах биш өөрөө шаналж хадгалдаг. Шархалж хадгалдаг. Үхэж хадгалдаг. Үхээд, үхтлээ амьдрах гэж нулимсаа арчин, арчин хадгалдаг.

Хэн нэгний хувьд хүршгүй оргил дахь ганц ширхэг эрдэнэ боловч, өөр хэн нэгэнд өөрийгөө жирийн л нэг хямдхан гоёл болгоод, зангиан дээр нь зүүлттэй явж чадах зориг эмэгтэй хүнд л байдаг. Бүсгүй хүн л ямар нэг зүйлийг туйлд нь хүртэл мөрөөдөж, өөрөө өөрийгөө хэн ч биш болтол нь үнэгүйдүүлж чаддаг нэг ёсны “аймар” улс юм. Бүсгүй хүн бол өөрийгөө үгүй хийж чадагч, амиа хорлогч л юм гэж хэлж болно. Харин энэ бүхэн нь эр хүний төлөө байдаг, аль эсхүл эр хүний удмыг залгагчын л төлөө байдаг. Бүх л насаараа эмэгтэй хүн эр хүний төлөө л амьдардаг. Эр хүнийг магтмуу. Гэж нэг тийм санаа алдаад хэлэх шиг оюун санаа түр амьсгаагаа дарав.

Тэгэхээр яг үнэндээ бол эр хүний төлөө л шатаж, унтарч тэгээд үнс болтлоо амьдрахаас өөр арга, аз жаргал, зовлон, нулимс гэж бидэнд үгүй. Яасан харгис, ямар энэрэнгүй ертөнц вэ!

Гэж хэлээд л би, дэвтэрээ хаалаа. Цаашаа би юугаа ч бодох вэ?

2012 оны 3 дугаар сар 30

Би

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Зочин

emegtei hun bol hun bish

Зочин

hmmm emegtei hvn bna gedeg baharhmaar zuil shvv

Викториа (зочин)

Маш их бухимдсан байхдаа үүнийг уншлаа. Арай гайгүй болж бна шд. Эмэгтэй хүний мөн чанарыг сэтгэл хөдөлгөм бас санаа алдам илэрхийлсэн байна. Хэний ч билээ хэлсэн үг бдаг. Эмэгтэй хүн бол хүн биш. Эмзэг нарийхан хөлөн дээр тогтох ямар нэгэн ер бусын зүйл гэж. Харин чиний энэ бичвэр гадаад үзэмж гэхээсээ илүү эмэгтэй хүний дотоод хүсэл, оршихуйн мөн чанарыг гайхалтай хөндсөн байна. Их таалагдав.

МиМи

харин тий. нэг талаас нь зөвхөн нэгхэн талаас нь харахад л эмэгтэй хүн бол их хэцүү үгээр хэлэхээс хэцүү зүйлж болжаам лд

Nachin (зочин)

http://www.youtube.com/watch?v=M4pOZgQaI9s

Lolita (зочин)

Hen negnii huvid hurshgui orgil dahi gants shirheg erdene bolovch, oor hen negend ooriigoo jiriin l neg hymdhan goyol bolgood, zangian dr n zuulttei yavj chadah zorig emegtei hund l bdag. gj ysn muuhai bichee ve. hargis ym.

soso (зочин)

zurhnees min neg utas bariad humsaaraa dahin dahin hondsoor tasalchihlaa .. ai ..ter utasni duu hooloigoor unaltand orohdoo gunigtai ineew bi ..

smilee (зочин)

eregtei hun chinii bichseniig unshaasai tegvel emegtei huniig hairlah yostoi tednii erdene bol emegtei hun gedgiig oilgono

eegi zochin (зочин)

ih taalagdla. vvng eregtei hvmvvs unshasai,unah bha

Зочин

ih taalagdlaa onoodor ooriigoo ch oilgohkui ih l buhimdaltai baisan tegsen eniig unshsan chini neg ih taiwshirliig olloo bayarlaa

Urwagch

тийм гээд толгой дохих мөрүүд олон байлаа

Зочин

Arai l het neg talruu ni unelsen yum shig. Nuguu taldaa em bidenguigeer ene horvoog tusuul duu. Esregeeree bidneer ted nar hiij,bidneer amisgalj,bidneer ted nudee baysgadag.Bidnees l ted hairiig mederdeg,bidend l ted er hun gedgee haruulah geed,bid l tedniig shanalgaj chaddag,bid l tednii udmiig teedeg,bid l tedend amidrah itgel ugdug. Tiim bish gej uuu?

ПЭЭЧКА (зочин)

1

ПЭЭЧКА (зочин)

belgiin tsuunhiig bitgii gaduurh gehgui yu kkk

chimegee (зочин)

маш их таалагдлаа эмэгтэй хүн бол амьдралын гэрэл гэгээ

chimegee (зочин)

маш их таалагдлаа эмэгтэй хүн бол амьдралын гэрэл гэгээ

зочин (зочин)

Нээрээ л бас үнэн юм их байнаа. Бодоод байхад

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)