S.F's note : Өчигдөр маргааш хоёр өөд өөдөөсөөө ширтэлцэх-12цаг

Өчигдөр маргааш хоёр өөд өөдөөсөөө ширтэлцэх-12цаг


1

Өчигдөр маргааш хоёр өөд өөдөөсөөө ширтэлцэх-12цаг

Хөлсний тэргэнд суугаад гэрийн зүг... өө яасан гунигтай үдэш вэ?

Халааснаас минь дуулах чимээ бурхан минь, юу билээ-өвөл!

Хар замыг цуулж өндийх гэж хашгичиж буй өвснүүд- өө тийм хавар...

2

Үсээ задгайлаад, үнэрийг нь сүлжээд...чам руу явуулав

Шөнө мөрийг минь даган асгараад л... үүр гэгээрэх болоогүй л байна

Зүрхэн дээр минь гуниглангүй алхаад л байхаар чинь тэсэлгүй

Өөртөө л би чамайг, гүнзгий алхаат гэж нэрлэсэн... үүрд.

3

Нар удахгүй мандах нь ээ! дэвтэр минь эндээс зугтах уу хоёулаа

Гэрэлд чи минь дургүй билүү? дуртай болчихсон ч билүү?

Өөдөөс нулимстай инээх амьдралыг нэг сайн хуурч аваад

Үхэл минь ялалт гэж бичээд, эрэмгий төгсгөл рүү уралдах уу?

2012.3.23

Э.Б

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
SHUR (зочин)

J'adore votre belle grand art.

Атаархуу Азаа

тххх чи үнэхээр мундаг охин шүү

Викториа (зочин)

ммхан. чи ийм л хүн. их сайхан уран бүтээл болжээ

gjhs†amka

setgeed bicheed bgaarai taalagdlaa

Зочин

yahoo haygaa uguuch

Золу

ммм гоё дүрслэл

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)