S.F's note : Чи юм...

Чи юм...

Шаргал навчсын сонгодог нулимс юм, чи

Шаахайгаа тайлаад сүүлчийн бороонд гүйх эрх чөлөө минь юм

Замын хажуугийн өнчин модны хэнд ч шивнэж зүрхлээгүй

Залуухан намрын тухай, үхлийг хүсэмжилсэн тайлагдашгүй зүүд юм, чи

Хумсны толио бүрт минь үлгэр ярьж өгөх

Хуучин хүрэмний халаасанд үүрд мартагдсан навч юм,

Хүрвэл л үйрчихэж мэдэх болохоор, хүрч чадахгүй хараад л байгаа

Хүлээлтээр дүүрэн одоо цаг дээрх дурсамж минь юм чи,

Тасалданги үзэгний минь бичээгүйг гүйцээж чадах хөв хөх бэх юм

Тарчлаан нь бас мөн юм, тайвшрал нь ч бас юм

Нарыг нуугдтал цацарч чадах инээмсэглэл минь юм

Чи миний намар юм...

Алганы минь хээ бүрт үг шивнэж чаддаг

Анхны борооны үнэр юм, чи

Сэтгэлээ үзгээрээ өөрөө цоолж суух асар их өвдөлт юм

Сэмлэж, сийчсэн ч бай, өлмийд чинь зүрхээ хадаж өгөх агуу их зориг минь чи юм!

Ханаа цоортол, таазаа үйртэл ширтэх нүдэнд минь буй

Халуун, бүлээн, дулаан... Шатмаар дүрэлзсэн гуниг юм чи!

Гудамжны бүдэг гэрлийн дор зогсоо

Залуу хосын атгалцсан бүлээн гар шиг

Хачин хавраар учрах..., учрахгүй байж мэдэх

Ер бусын тохиол юм чи

Хайртай болзох цаг хугацаа нь бас мөн юм...

Чи миний хавар юм...

Гуталгүй, хар хурдаараа гүйгээд

Ертөнцийн нөгөө захад хүрч очих тэнэглэл юм

Хэн нэгнийг чиний төлөө үгүй хийж чадах үзэн ядалт

Өөрийгөө ч мөн үзэх ядахуй минь, чи юм

Тагтан дээрээ чичирч зогсохдоо аялсан

Дахилтыг нь санахгүй байгаа дуу юм

Хорвоо дээр ганцхан байдаг бүдэг өнгөтэй

Хосолж чадах ганцхан шидэт өнгө нь чи юм...

Өөрийн минь гоо үзэсгэлэнг бүрэн итгүүлж,

Өндөрт тунхаглах шидэт толь минь юм

Өрөөнийхөө ханан дээр зүрхийг чинь жаазалж тавиад ч

Хэзээ ч дуусахгүй өнө мөнхийн шунал минь чи юм

Харанхуйг хайгаад ч, үл тэмтрэх атлаа

Харанхуйгаас үхтлээ айх айдас минь юм, чи

Өөрийнхөө бүхнийг алдах, алдаад инээж чадах галзуурал юм

Өөрийгөө балчир охин гэж итгэх гэнэн сэтгэл минь ч бас юм...

Цонхны цаадах жинхэнэ худал хуурмагаас хамгаалж чаддаг

Цонхны минь хөшиг юм...

Зүрхний хөшиг юм чи...

Цоргитол ширтэж чаддаг

Цор ганц эрэлхэг харцат нь чи юм

Энхрийлэл минь бас юм,

Эзэрхийлэн түрэмгийлэгч

Энэ биеийг минь хоосруулагч

Булаан эзлэгч нь чи юм...

Юу ч хийлгүй хараад л суудаг

Өөрөөсөө урвагч нь харин би юм...!!!  

Явуулахгүй гэж хэлээгүй ч, үүрд минийх гэсэн өмчирхөг харцтай нь чи юм

Явах гэж, зугтах гэж оролдлоо ч, өөрийгөө л чамтай хүлчихдэг олс нь юм би

Өмрөөд л, эмтрээд л байдаг зүрх нь минийх юм

Өрөөд л, эвлүүлээд л байдаг сэтгэл нь чинийх юм

Ид шидийн

Ер бусын

Бүхэн минь чи юм

Би юм чи

Чи юм би.

2012.02.27-28

S.F

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
Зочин

шүлэг мөн юм

Begter (зочин)

Estoi mundag shan shvleg bn.Iim shan shvleg ene odor unshsandaa bayrtai bn ah ni.bayrlalaa.

Khan-So

gaihaltai

Викториа (зочин)

Урт мөртлөө богино ч юм шиг. Их сайхан болжээ. Хамгийн ер бусын бас тайлагдашгүй юм чиний дурлал.

Өнөболд (зочин)

гайхалтай гэхээс өөр үг орж ирэхгүй байна...

Өнөболд (зочин)

гайхалтай гэхээс өөр үг орж ирэхгүй байна...

ema (зочин)

uilchihlaa...butrhan min gj

Ес (зочин)

Гайхалтай сайхан шүлэг юм. Уншаад л баймаар сайхан урт шүлэг

Ес (зочин)

Нулимс, эрх чөлөө, зүүд, навч, дурсамж бэх юм. Тарчлаан тайвширал инээмсэглэл чиний намар юм. Үнэр өвдөлт эр зориг гуниг тохиол цаг хугацаа чиний хавар юм. Тэнэглэл үзэн ядалт үзэн ядахуй дуу өнгө шидэт толь шунал айдас галзуурал гэнэн сэтгэл............. Гайхалтай

ulamaa (зочин)

istoiii saihan...

тэр нэгэн (зочин)

I have you, and you-that's me.

Unja (зочин)

бүтэн

SHUR (зочин)

Бүтнээр нь уншсан бүр сайхан байна. Ёстой нэг дотроос шатаачих шиг л боллоо, хэхэ чи минь гайхамшигтай байна

Bujil (зочин)

dendu goy ymaa yu gj helehe mdq n iim saihan iim togs taarah ugs tolgoi holboltu haanaas garj irdeg ym be....arai ch de burhan ndd ene avyasas jahan ch gsn ogchihgui de kkk

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

mm like amjilt

ZEO ^-^

:)

Хармогү

сайхан шүлэг ... гунигийн тухай дүрэлзсэн гэж илэрхийлэхийг чиний шүлгээс л оллоо.. өвөрмөц гоёмсог ертөнц

zulai (зочин)

Humuus namaig shuleg bichdeg gej boddogoos ichij bn.., Nachingiin shulgend heldgeer iim saihan shuleg bichih men hezee bol..,amjilt husie naizdaa..,

sooooooooos (зочин)

hoooooooooh

Макү

Сайхан шүлэг юм....

ГЭРЭЛТҮҮЛЭГ

2 эрхий хуруу ;)

nomun (зочин)

-.-" sanaa aldmaar sxn ymaa chi.

byatshan ohinoos (зочин)

Хань болов.

nana (зочин)

shan boljee. shan medremj blaaa

jina (зочин)

үнэхээр сайхан шүлэг болсон байна, торгон мэдрэмж яагаад ч юм өөрийн эрхгүй төрлөө. гайхалтай болжээ

~~**^^ СОРОНЗ^**~~

Iim saihan shuleg unshsandaa taatai bnaa.ystoi jinhene shuleg bna daaaaaa

Мөрөөдөгч

Гоё шүлэг байна

kk (зочин)

Durlal :)

Bas cham shig guniglagch (зочин)

uneheer goe heleh ch ug alga chinii shulgiig unshij l neg taiwshrah yumdaa. nadad zoriulaad neg shuleg bicheed uguurei hawraar ireed butssan chamdaa gsn nertei minii anhnii hair min bsn yumaa

Bas cham shig guniglagch (зочин)

tgd odoo ch gsn martaj chadahgui guniglaad l uilaad l huleegeed sanaad l bj bna daa cham shig goe shuleg bichdeg bol bicheed taiwshirahsan

tsatsa (зочин)

heleh ch ug oldoogui denduu goy,,,

enhuush (зочин)

Амьдралаас ангид шүлгүүд.........!

Maybe [10%]

2104 оны бичлэг байнашдээ хаха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)