S.F's note : Өдөр бүхэн өөрийгөө чамд би алдаж байна /lis/

Өдөр бүхэн өөрийгөө чамд би алдаж байна /lis/


Би, би биш болж байна, зүрхийг чинь даган дуулж байна

Яг чам шиг, инээмсэглээд л нулимсаа залгин амьдрал руу нисэж байна

Ганцаардалтайгаа хамт бийрээ уйлуулж, зураг зурахаа ч больсон байна

Өө, тэнгэр минь... би чиний гэрэлтсэн дуу хоолойнд хайртай болчихсон байна!

Өөрөөсөө урваж байна, далавчинд чинь хүрч үзэхийг хүсэж байна

Өөрийн чинь инээмсэглэх дуртай уруулыг бодохгүй байж чадахгүй байна

Харанхуйн тухай, хачин ертөнцийн тухай бичих дургүй болсон байна

Өө, тэнгэр минь... би чиний гэрэлтэгч сэтгэлд хайртай болчихсон байна!

Өдөр бүхэн өөрийгөө чамд би алдаж байна

Өчигдөр минь, чиний цаг хугацаанд би үхэж байна

Өмөрч байна, өөрчлөгдөж байна би, цацарч байна

Өө тэнгэр минь, би чиний гэрэлт амьдралд үхтэл хайртай болчихсон байна!


2012 оны 2 дугаар сар 14

S.F



start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Гэрэлээ (зочин)

Үнэхэээр гоё юмаа хайртдаа сонсгомоор санагдаж бна

Зочин

bayrlalaa saihan shuleg bichdeg shu dandaa orj irdeg shu

Bujil (зочин)

neg l tm ih gun durlasan hunees garah setgel bn taalagdaj bn...durlal hair gdg huni orchlongin hamgin saihan zuilsin neg shu saihan hairiig olvol bitgii aldarai gj

ema (зочин)

bur uyarchihlaa.ene saihan shulgiin murtuud, chinii uyangaluulan unshih hooloig sonsood setgel hudluhgui bhiin argagui yum.durlasan hunees urgelj gerel tsatsardag

Чиний л өгсөн нэрээр (зочин)

Гэрэлтэгч сэтгэлийн үзүүрээс атгаад нэгэн сайхан итгэл хайрын цэцэг ургуулжээ тэр охин! Хайраар л арчилж тордмуй. Энэ их гэрэл гэгээ хаанаас цацрах нь тэр вэ? Эгээ л тэр охин тэнгэрийн элч гэмээр.../БИ-гээ олсон нэгэн л нэгэн БИЙ-г олох...Би чамд хайртай! бас шүлгүүдэд чинь!/

Unubold (зочин)

Гэрэлтэгч сэтгэл, гэрэлт амьдралд нь дурласан бол сайн хэрэг...

Ya.Bayaraa (зочин)

zuvhun nu dzurheeree bus chiheeree unshlaa.
Bayarlalaa

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Гоё болжээ Амжилт өөрөө гоё ч уншлаа :D

naljir (зочин)

Saihan ym aa... Ene shulegnii chin mur buhen nadad saihan sanagdaj bna...

loly (зочин)

sxan bichjee setgel durlamaar

nana (зочин)

yooooo bvjeeeleee dotor sonin bolchihlooshdeee. chi neeree hvnii setgeliig aimar uyartal bichij..unshih ymaaaa. ataarhaj bn.chmaig oortoo durluulj chadsan ter hvnd

Хармогү

бас л сайхан шүлгүүдийн нэг...
Харин энэ доорх зураг Сасори күн байшд хэхэ

saarlaa (зочин)

goy bichdeg shuu

Зочин

сайхан бичсэн байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)