S.F's note : Ганцхан хөлтэй гудамжны хуучин цагийг

Ганцхан хөлтэй гудамжны хуучин цагийг

Ганцхан хөлтэй гудамжны хуучин цагийг

Гав ганцаар ширтээд л байхад минь

Цантчихсан шилтэй цаг хугацаа арван нэгийг заан

Цас, борооны тухай мөрөөдлийн үлгэр яриад л байсан...

Зүрхийг чинь сэтлээд л, сэмлээд л

Зүрхэнд чинь хэлэх гээд чадаагүй үгсээ сүвлээд л...

Амьдрал өөд урагшлаад л байвал

Ахиж энэ замаар чамтай хамт алхах болов уу?

Хайртай гэдэг үгийг чинь сонсох гэсэн

Хачин шуналаа зангидаж, хүслээ сүлжээд л...

Хараад л байх дуртай, зугтах бүр ч их дуртай

Харамлах дуртай зүрхний тал минь

Хайртай л гэж битгий надад хэлээрэй...

Хайртай л гэж битгий хэлээрэй...

2012 оны 2 дугаар сар 3

С.Ф

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Викториа (зочин)

Би тэднийг явуулсаар л байна. Их сайхан шүлэг болжээ

Золу

гоя шүлэг

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

goe like

ХөрШ

зүрхэнд чинь хэлэх гээд чадаагүй үгээ сүвлээд л...
амьдрал өөд урагшлаад л байвал ахиж чамтай таарах болов уу ..мм гоё бичжээ

тал зүрх (зочин)

хэзээ ч гэж хэлэх дургүй ч магад үгүй би хэлж чадна

Ya.Bayaraa (зочин)

Busgui hunii unertei shuleg baina

Зочин

GALZUU, HEDIINEE 12 BOLJ B NA

Хармогү

сайхан шүлэг,,,

Бэх (зочин)

Сэтгэлийн тухай сэтгэхүйн шүлэг гэдэг шиг л, эсвэл Жонатан райс Маерсийн дуу шиг л сэтгэл нэвт мэдрэгдэх ажээ :D

Амь амьсгаа авах эцсийн мөч хүртэл (зочин)

Хайртай гэж хэлж болохгүй хүн гэж байдаг юм. Хайртай гэж хэзээ ч хэлэхгүй ээ чамдаа.

Зочин

Ес дүгээр сар минь
Дүүжин сандал мэт салхи эсвэл
Түүний хэлмэрч мэт хонх минь
Хонх мэт зүрх минь
Ер бусын бороо эсвэл
Бороог л хүлээх цонх минь
Цонх мэт сэтгэл минь
Ес дүгээр сар минь
Цэцгэн титэмт охин эсвэл
Гоо охин мэт цэцэг минь
Ер бусын өдрүүд
Ер бусын
Ес дүгээр сар минь
Цонх мэт сэтгэл
Хонх мэт зүрх
Цонхон дээрх цэцэг
Хонх дэлдэх охин
Ес дүгээр сар минь
Хүүхдийнхэрхүү чиний инээмсэглэл
Инээмсэглэлт минь зөвхөн
Ес дүгээр сар минь

Вэзүүнээ

Гоё:)

Зочин

сар бас борооноос халхлахыг боддог
Саарал гуниг нүүрэнд нь тусахаас айдаг
саатаарч шүлгэн далайд нь хөвдөг
сар жил ч мөч төдий өнгөрдөг өө

зочинд (зочин)

гэрэлт сайхан төрх нь нар мэт гэрэлтээд
гэгээн моника түүнтэй эн зэрэгцэхүйц
гэнэгүй сайхан аашинд нь соронз адил татагдаад
гэгэлзэх сэтгэлийн манан хэзээ арилахыг үл мэднэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)