S.F's note : У.Ө.Т.Ш

У.Ө.Т.Ш

Зүрхнээс минь хөвөгдөх өнгө өнгийн утаснаас

Зүүгдэж тоглох дуртай эрх дураараа шүлгүүд минь...

Чив чимээгүй тэнгэрийн харанхуйн хуудсан дээр

Чичирсэн, бүлээн амьсгалаараа он цагийг зураглахад

Санаа алдахыг минь л сонсохгүй гэж одод чихээ дарж

Сарны зүг юу ч болоогүй мэт ширтээд л байх юм аа...

Хашгирч гүймээр, өөдгүй гунигтай өдрүүдийг

Хашааны мухарт хадчихаад зугтмаар санагдахад

Ганцхан дусал нулимс мэт “таслал” , өвөл цаг юм гэж

Гарыг минь атган суугаа бурхан над руу инээмсэглэв

Хавар удахгүй ээ....

2012 оны 1 дүгээр сар 28

S.F

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Unubold (зочин)

Хавар хурдан ирээсэй...

soronzai (зочин)

Хүйтэн, гунигтай, муухай зан гаргаад байгаа юм энэ муу их зантай өвөл. Энэ шүлгийг өвөл унших хэрэгтэй хэхэ.

ХөрШ

хавар удахгүй ээ :)

МиМи

вэээ хавар угн гоя лд данч миний харшил эхэлчихнэ. битгий хавр ирээсэй тэгсэнээс даарааад явж бсан минь дээр байх итр.к

ema (зочин)

wow saihan bichsen bna

бэх (зочин)

Сайхан шүлэг байна аа. Эхлэл дунд хэсгээр их догдлуун юм

nachin (зочин)

ovol duusaj baina shvv kkke

nomun (зочин)

havar hurdan boloosoi.shn shuleg bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)