S.F's note : Хүйтэн үзэгнийхээ асгарах чимээнд

Хүйтэн үзэгнийхээ асгарах чимээнд

Хүйтэн үзэгнийхээ асгарах чимээнд
Зүрхнийхээ үгийг гоёмсгоор жаазлан
Хүзүүндээ чиний гунигт харцыг
Гинжлэн зүүгээд алхдаг, би ...
Шилэн зүрхийг минь халаасалчихаад
Хаа нэг тийшээ яарч явахыг чинь
Ширтээд зогсож байхдаа л
Хачин жаргалтай болдог, би ...
Хагалчихвий, гэж хашгирч зүрхлээгүй
Зүрхний минь дуу халаасанд чинь бүдгэрч
Сөөнгө эгшгээрээ шүлэг уншиж өгөхдөө
Үүнээс ч илүү үхэл хаана байх вэ? гэж
Өдөр бүр өөртөө шивнэдэг, би...

2012.1.12-18

S.F


start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Unubold (зочин)

Энд Like товч байдаг байсан бол бүх шүлгэн дээр чинь дарахгүй юу :D

р (зочин)

яагаад Пьеро болчивоо , уг нь Мальвина юмсан...

Khan-So

ih shn bichsen bn amjilt ok

элийрсэн ... Хилийн Цэргийн Онигор Нүдэн

лайк дараад шээрлэчий

хуучин

есөн сарын цэцэгээ гэж...

SHUR (зочин)

Олон дахин уншаад, төсөөлөөд л баймаар. Чамдаа амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)