S.F's note : Далавчиндаа нуугдсан хар хэрээдийн сүүдрээс

Далавчиндаа нуугдсан хар хэрээдийн сүүдрээс

Далавчиндаа нуугдсан хар хэрээдийн сүүдрээс

Уртаас урт энэ шөнийн уй ханзарнам

Моддын дээр бөөвийн суух тэдний зүгт

Харанхуйг зүссэн сарны бүдэг туяа гэрэлтнэм

Дэвтрийн минь завсраас мартагдсан намрын навчис

Дээр нь чамд зориулсан ерийн биш-хачин шүлгүүд

Амьдрал эсвэл өдөр хоногуудын тухай

"Ахиж би хэзээ ч..." гэсэн гэрээслэл мэт захидлууд

Дахиж гунитлаа дэлгэж үзээгүй тэмдэглэлээс минь

Даарсан хуудас, ганцаардсан бэх гэнэт дуулж эхлэв

Өвлийн шөнийн анирыг эвдэн тэд хэрээдийн зүг хашгирнам

Үүрдийнх минь, өөрт минь хорогдсон эрх чөлөө минь

Чамгүй өнгөрүүлсэн цаг хугацааг би зажилж иднэм

Цамцныхаа товчинд өвлийг үүрд мартнам...!!!

2011.1.8

Э.Б

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
ulamaa (зочин)

ok unshlaa

Unubold (зочин)

Чамгүй өнгөрөөсөн цаг хугацааг би зажилж иднэм... ямар айхтар мөр вэ

Еск (зочин)

сайхан шүлэг байна оо. чихэвч зүүгээд блогыг чинь нээсэн чинь саксууд ч саак дуугарч байна

◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

like

Викториа (зочин)

Зивүүн

Shuree (зочин)

Би чамайг ирээдүйн ХЭН гэдэгт улам итгэлтэй болж байна.

Ц.Санчирмаа

LIKE IT!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)