S.F's note : Хадгалаарай

Хадгалаарай

Харанхуй өрөөндөө тамхиа баагиулж

Над руу эргэж харалгүй дуу аялах

Хачин хоолойг чинь тэврэн сууна

Огт хараагүй нүд, чиний уруулын тухай

Олон удаа бодож, хөргийг чинь таталж сууна

Надаас ангид өөрийнхөө цаг хугацаанд буй

Намарын үнэртэй, шөнийн өнгөтэй чиний

Нуруунаас чинь тас тэврэх үсийг минь л харин

Нуугаарай, тэднээс! Тэгээд өөрөөсөө...

Би өчигдөр, чи маргааш гэдгийг

Биднийг зааглах мянган өнөөдөр хашгирлаа ч

Үсийг минь даган хийсээд мөрөн дээр чинь үнсэх

Үнэрийг минь л харин бүү мартаарай...

Үхэл бид хоёр цагаа тааруулан нэгэн зүгт алхахад

Үзэгний минь үзүүрт чи л өлгөөтэй байхыг би мэднэ

Хэзээ ч огтлолцохгүй бидний цаг хугацааны зөрлөг дээр

Хайртай гэдэг үгийг минь л

Харин заавал хадгалаарай

Э.Б

2011.1.6

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Викториа (зочин)

Үнэн галзуу. Сэтгэлд байгаа ч цаасан дээр буухгүй байгаа үгсийг өмнөөс минь эвлүүлсэн мэт мэдрэмжтэй сайхан шүлэг.

nachin (зочин)

mash sain xutsaj chadsan baina olon olon xutsaarai

barbie (зочин)

тас шүлэг

Д.Дэвхрэг (зочин)

Начин ёстой тэнэгтээрэй !!!

heart (зочин)

:(

bluesun (зочин)

чиний тэнгэрийн өнгөтэй ертөнцөд өөрийгөө хүлмээр байна

nachin (зочин)

devxtsej chadaxgui devxreg chamaig haanach devxerxees chine omno alna kke

тэр нэгэн (зочин)

http://www.love-of-roses.com/Red-Roses.html

sss (зочин)

Friends18.com Love Pictures

Shuree (зочин)

Чиний дотор ийм гайхамшигтай ертөнц оршдог!

жаагий (зочин)

гайхамшигтай уран сэтгэмжтэй юмаа чи, яг л шүлгэндээ өөрийнхөө дотоод ертөнцийг тэр чигт нь багтаачихсан юм шиг л байна. гайхалтай болжээ

haakar (зочин)

нэг сэтгэл...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)