S.F's note : Чи зүүдэнд минь үргэлж далавчгүй ирдэг

Чи зүүдэнд минь үргэлж далавчгүй ирдэг

Чи зүүдэнд минь үргэлж далавчгүй ирдэг

Тэгээд надаас дахиад л сэтгэлийг минь гуйдаг

Үсний минь ширхэг хүртэл чиний үнэрт дөхөх

Уйт харанхуйд би дургүй ч, дандаа хүлээдэг

Бидний хамтдаа амьдрах тэр нууцлаг хотод

Хүмүүс үргэлж улаан шүхэртэй алхдаг гэж

Надад зориулсан шидэт үлгэрээ ярихад чинь

Чамтай хамт би аль хэдийнээ бороонд норон зогсдог

Үлгэр-амьдрал хоёр ийм хол хэрнээ, тийм ойрхоныг

Өөрийн чинь харцнаас дандаа мэдэрдэг ч

Миний сэтгэлээр урласан цагаахан жигүүрээ

Гээчихээд ирэхэд чинь явуулж чаддаггүй ээ би

Чиний зүрхний жимээр уйтгараа тоолон алхахад

Цасны ширхэг гунигаас минь цөөхөн ч гэлээ

Өр лүүгээ шигдэх тусам намайг улам хайрладаг

Өөрөөс минь өөр, чи л байдаг болохоор

Чамайг би хэзээ ч мартахгүй ээ...

2011 оны 12 дугаар сар 14

Э.Б

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
◄░♥...๏̯͡๏✯Gala★tar✮`◕‿◕´...♥░► (зочин)

like

human (зочин)

таалагдлаа

byambaa (зочин)

өөө сайхан болжээ

ema (зочин)

dajgui shuu

Ц.Санчирмаа

үнэхээр гоё юм аа...

ZeO (зочин)

:D

БИ (зочин)

Нөгөө нэг их гуниг алга болчихож...

red (зочин)

харин ч гуниг дүүрэн байна

red (зочин)

дандаа л ийм байдаг

red (зочин)

bi orlon toglogchtoi bolchihoj

Д.Дэвхрэг (зочин)

:)

Bujil (зочин)

bi uunig unshad ygd ch ym uilsan

жаагий (зочин)

амьдрал-үлгэр хоёр ийм хол хэрнээ, тийм ойрхоныг... энэ мөрүүд үнэхээр их таалагдлаа

~~**^^ СОРОНЗ^**~~

big like :)

~~**^^ СОРОНЗ^**~~

big like :)

Зочин

Би чамайг мартлаа гээд битгий намайг бодооч гээд
Санасан сэтгэлийн үнэнд салж хагацаж чадна гэж үү
Нар гармагц жаргалаа гээд надаас чи минь холдлоо гээд
Сэтгэлийн цэнхэр алсаас сэм сэмхэн шивнэнэ шүү дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)