S.F's note : Сормууснаасаа чиний үнсдэг байсан уруулын хээг

Сормууснаасаа чиний үнсдэг байсан уруулын хээг


Сормууснаасаа чиний үнсдэг байсан уруулын хээг

Авч хаяв би, тэгээд чамайг улам их үзэн ядав

Нар луу дөхөн шунах модод мэт чимээгүй

Тамхины утаа гэрлийн шаргал туяанд орооцолдоход

Өөрийнхөө эмх замбараагүй гунигт бодлуудаа

Гээж мартахыг хүсэв, өөрийгөө орхихыг хүсэв

Уйтгартай, гунигтай харцнаас минь

Яагаад чи огтхон ч уйдаагүйг асуух гэж

Удаан бичсэн захидлаа ахин дахин хуулж бичив

Бөглүү ойн гүнд чиний барьсан бяцхан байшинд

Бүүр удаан, үхэн үхтлээ

Хамт амьдарч чадна гэдгээ хэлмээр байв.

Зүрхнийхээ ийм шорвог тэнгисийн гүн рүү

Чамайг үүрд шидчихээд олохгүй байгаагаа

Зүүднээсээ ч хайгаад ердөө уулзахгүй гэдгээ

Мэдрэх тусам, өөрийгөө бүр ч их үзэн ядав

Чамайг үзэн ядав...

2011 оны 12 дугаар сар 4

Эрдэнэбаатар Бүжинлхам

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
ulamorgih (зочин)

saihan shuleg unshsandaa bayartai baina

элийрсэн ... Хилийн Цэргийн Онигор Нүдэн

их сайхан...

ZeO (зочин)

:)

Зочин

:D

Зочин

Chinii shulguudiig unshih gej bainga l orj irdeg erooosoo setgegdel uldeelgui gardag ch gelee unshih durtai shuu nomoo gargaarai

ZeO (зочин)

цас хаялаад л эргэлдээд л эргэлдээд л сайхан өдөр.

зочин (зочин)

зивүүн гоё

red (зочин)

always love your poems

Зочин

Нууцат чи

apuna (зочин)

minii bodloor chi shal ondoo yetontsod amidradag bhaaa goyo yumooo gaihaltai ondoo sanaglaa

Зочин

uuruu zohiodog ym uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)