S.F's note : Жижигхэн саарал хотод

Жижигхэн саарал хотод

Миний сэтгэлд

Нэг бяцхаан сахиус

Үргэлж инээгээд л...

Өдөр бүр аавынхаа мөрөн дээр суучихаад

Мөсөн чихэр мэт оддыг

Алгандаа цуглуулж дуусахад үүр цайдаг

Миний сэтгэлд

Нэг бяцхан хайгуулч

Үргэлж дуулаад л

Жижигхэн анахайг хайсаар

Зүүдэндээ түүнийг арай хийн олоод

Уулзах гэхээр л нар мандчихдаг

Миний сэтгэлд

Нэг бяцхан чөтгөр

Байшингийн ханан дээр

Өөрийнхөө амьдрах их жижигхэн

Модон байшинг зураад дуусахад

Сар аль хэдийн явчихсан байдаг

Миний сэтгэлд

Нэг гунигт охин л харин

Амьдрал дунд гав ганцаархнаа

Бүжиглээд л байдаг...

Даашинз нь дэрвээд л

Тэр эргээд л эргээд л...

Тэгээд шөнө болдог...

Тэр охин удалгүй сахиус болдог...

2010.9

***

Дүүрэн “хов хоосон” зүрхэн доторх

Дүнзэн байшингийн мухарт хөглөрнө

Түүнийг оромжтой нь хамт галдан шатаачихаад

Түнэр харанхуйг гэрэлтүүлэх юм сан!

Дүр нь салхи шиг үзэгдэх зүрхтэй байснаас

Дүүрэн гунигтай байх нь хавь илүү юм...

2011 оны 9 дүгээр сар 4

***

Намайг ганцаардуулж зүрхлэгч

Эр зоригтон минь чи юм.

Чамд би тийм л учраас

Ийм их хайртай...

Далавчит чинийхээ

Манант зүрх рүү

Хэзээ ч алхахгүй...

Дандаа яг ийм гэгээн байна

Бидний хагацал мэт дурлал...

2011.10.3

***

Чи над руу өдөр бүхэн залгадаг

Би дандаа л уйтгартай байдаг

Чи надаас гунигтай байна уу? гэж асуудаг

Би үгүй ээ гэж хариулдаг....

Чи над руу өдөр бүхэн л залгадаг

Би дандаа л уйтгартай байдаг

Чи надаас гунигтай байна уу? гэж асуудаг

Би үгүй ээ гэж хариулдаг

Чи надруу бас л тэр өдөр залгасан

Би харин инээмсэглэж байсан

Чи надаас гунигтай байна уу? гэж асуусан

Би үгүй ээ гэж хариулсан...

Чи харин надад “ худалч” гэж хэлсэн..

Чамд жаргалаа л хуваах гэсэн юм гэж би хариулсан

Чи дахиж над руу хэзээ ч залгаагүй...

2011 оны 10 дугаар сар 18

***

Жижигхэн саарал хотод

Цас бударнам

Жирийн л нэг аравнэгдүгээр сарын үдэш

Гутлын минь өсгийд гишгэгдсэн

Энэ намрын навч

Гуниггүй,инээмсэглэн нойрсож буйд итгэнэм

Хуучин гудамжны танил байшингууд

Худалдааны жижигхэн асар

Тамхи зардаг эмэгтэйн дулаахан гар

Танил залуугийн бүдэгхэн гуниг

Автобусны арын суудал дээр би

Бурханы хүүхдүүдийг ажнам

Ave Maria чихэнд минь үлгэр шивнэнэ....

Жижигхэн саарал хотод

Цас бударнам

Жирийн л нэг аравнэгдүгээр сарын үдэш

2011 оны 11 дүгээр сар 11


start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Викториа (зочин)

hehe ene huurhuun. 11.11 estoi so odor bsn mi huvid

geek

goyiimooo:)

.

амьдралаас тэс өөр сонин мэдрэмж, чи хаана оршдог юм бэ л гэж асуумаар

altka (зочин)

таалагдаж байна 2011.11.11 их сайхан өдөр байсан манайх нэг шинэ хүнтэй болсон энэ сайхан өдрийг хэзээ ч мартахгүй чамайг ч гэсэн.............

Буратино

энэ хараа олон шүлэг нэг дороос уншсан чинь шал өөр сэтгэгдэл төржийш дээ.

ZeO-s n (зочин)

:)

red (зочин)

real life is-real poem

apuna (зочин)

haaana orshdog bol oyun sanaa chine

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)