S.F's note : Би яг л энэ өнчин лааны

Би яг л энэ өнчин лааны

Би яг л энэ өнчин лааны

Асах гэж өөрийгөө шатаах утасны эрчлээс шиг

Бүхий л харанхуйг хашхиран сэрээх гэж оролдовч

Аниргүйд хайртайдаа, чимээгүйхэн дүрэлзнэм

Бүдэг авиат харцаа зовхиндоо бүлээцүүлэн амсхиймэгц

Энэ шүлгэнд бас л нулимс, ганцаардал, гуниг

Гэрэлтэж гийсээр өөрийг минь булаалдахыг мэдэрсэндээ

Ээждээ л уншиж өгмөөргүй санагдана...

Яагаад хөшигний минь утас хүртэл уйтгар шиг өнгөтэйг

Тэгээд намайг тэврэн аваад, нарнаас нуудгыг үл мэднэм

Яагаад яг миний сэтгэл л байдаг гэмээр тэр ариун газраас

Тийм гэхийн аргагүй гунигт шувууд зэллэн нисдэгийг ч үл мэднэм

Гэвч...

Би яг л энэ өнчин лааны

Асах гэж өөрийгөө шатаах утасны эрчлээс шиг

Бүдэгхэн, бүхий харанхуйг гэрэлтүүлж чадамгүй өчүүхэн ч

Бүлээхэн, бүлээхэн хэвээрээ л унтарна гэдгээ хэзээд мэднэм...

2011 оны 9 дүгээр сар 20-21

Э.Бүжинлхам

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
† Булшилагдсан †

маш гоё,,,,,,,,,

♥минлхаён♥

гояяя

hen negen (зочин)

Bi chamd khairtai

kaka (зочин)

shn shuleg bn

Azzaya (зочин)

sainuu ohin min! say genet sanalaa. goolingoo deer chini oguullegig tavij bsn gdgee. ter uyd zovshorol avah gj bgd yagadch bilee blogu yum. unshigchdad ih taalagdsan shu. ugaasaa l taalagdg hoino http://goolingoo.mn/index.php?c=4192#set end bgaa. chamaas gaihamshgiig huleej bgaa shu! :)

naljir (зочин)

Өнчин лааны
Асах гэж өөрийгөө шатаах утасны эрчлээс гэх энэ хэдэн үгс миний санаанд л лав буухгүй үгс байна. Чиний дотор юу байдаг юм бол доо...

Real Light (зочин)

Gaihaltai boljee nz mn

Викториа (зочин)

энэ шүлгийг яагаад ч юм өнөөдөр л тогтож уншлаа, их сайхан юм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)