S.F's note : Габрель ба түүний кофе уусан үдэш

Габрель ба түүний кофе уусан үдэш



Габрель ба түүний кофе уусан үдэш

1

Энэ яриа эхлэх болсон гол шалтгаан бол цонхны дэргэдэх модон ширээ болон ханан дээр өлгөөтэй тольноос болсон хэрэг. Өрөөний салхивч цэлийн онгойсон байлаа. Найман сарын сүүлч ба есөн сарын хорин найман билээ. Сарны “инээмсэглэл” гэж нэрлэж болохуйц хүйтэн тусгал нь нууцлаг гүн байсан нь нэн таатай.

Түүний амьдардаг газрыг дүрсэлбэл, гэрэлтэй гэхдээ харанхуй. Яг “маргааш” гэдэг үгээр орлуулж болохуйц нүдний боолттой тэрбээр, зөвхөн өнөөдрийг л харж чаддаг юм байна. Ямар ч байсан тэр далавчгүйгээс гадна, гаднах хэлбэр хийцийг нь харваас бурханы “ариун” мутраар бүтээгдсэн нь илт гэмээр хүн дүрстэй ажээ. Харин цээжийг нь нэвтлэн харахад улаан зүрхтэй мэт боловч тэндээс хөв хөх амьсгал ханзлан өндийхөд судас минь тасрах шиг л болов.

Габрелийн түүний талаарх тэмдэглэл.

2

- Яриагаа юунаас эхлэдэг юм билээ, Габрель. Алив эхлээд чи ямар ч байсан суучих. - Гашуун хар кофе л биздээ?

-Тэгэлгүй яахав ээ.

-Чиний наад газарт чирээд байгаа далавч чинь нисэхэд зориулагдаа юу?

-Чи арай надаар тоглоогүй биз дээ? Шөнөжин нисдэгийг минь харсаар атал...                                             

-Аа тийм, би чамайг мэдэрдгээс биш, анх удаа харж байгаа гэдгийг битгий мартаарай даа Габрел минь.

3

- Габрель, чи цонхоор хар. Энэ хүмүүс тэнгэрт очин оддын оронд эзэн суух юм гэнэ. /Тэрээр чааваас гэж уулга алдав/ Шатаа тавиад мацаад л байна. Зарим нь бүр бие биенийхээ толгой дээр гишгилж байна. Энэ ч эмгэнэл шүү. /Тэр ийн хэлээд тэнгэрийн зүг хашхирав./

- Одод оо! Та нарын амьдардаг газар тийм сайхан гэж үү?

- Чи дуугаа түр азна. Хүн гэгдэгчид дээш мацаж л байг. Угаас доош уналаа гээд дээш очдог бол, дээш очиход мөн л доош унаж таараа. Тэглээ гээд бидэнд хамаа алга. Над дээр дэвслэн, далавчин дээр минь нулиман өндийсөн байлаа ч, хэзээд би үнэнийг элгэн дороо хамгаалан гишгигдэх болно. Шигшигдэх цаг ч ирнэ.

4

- Тэгвэл чи надад мэдрэмжийн тухай яриач. Ганцаардагчид, мөрөөдөгчид, хийсвэрлэн сэтгэгчид, зовлондоо баярлан жаргагчидын тухай хүүрнээч, Габрель...

- Ганцаардал яг л слизевик шиг эд дээ. Тэр чиний эд эсэд нэг л удаа шингэсэн бол хэзээ ч дарагдахгүй. Маш хурдацтайгаар чамайг ороон авна. Гэхдээ эцэстээ слизевик чамаас холдохыг хүссэн байлаа ч чи өөрөө явуулж үл чадна. Нэг үгээр хэлбэл хорлон сүйтгэгч, бүтээн байгуулагч хоёр хамт оршин байдаг юм. Ганцаардлаас дуслах нулимс нь хамгийн гол нь гайхам сайхнаар өөр нэг ганцаардагчын зүрхэнд хүрч чаддаг.

Гэтэл мөрөөдөгчид, хийсвэрлэн сэтгэгчид чинь ёстой уран барималч л гэсэн үг. Тэднийг шагшин магтах хэрэгтэй. Тэд цаг хугацаагаар хоолойгоо хэзээ ч боомилуулдаггүй улс. Он жилтэй байлдаад ялсан зүйл цөөн юм шүү.

Чи надаас зовлондоо баярлан жаргагчидын тухай асуусан байх аа. Тэдний тухай бодвоос их ярвигтай... Тэд учир утгагүй зугаа цэнгэл, хөлийнхөө эрхий хурууг ч бусдын төлөө шороонд хүргэдэггүй аминч үзэл, атаархсандаа амиа тавих гээд байдаг зангийнхаа ачаар аз жаргалтай байна гэж өөртөө итгүүлэн алгаа ташцгаадаг юм. Ийм амьдралаас инээж чадаж буйд нь баяр хүргэх хэрэгтэй шүү.

5

Өө, Габрель минь....Би одоог хүртэл аз жаргал, зовлон хоёрыг бүрэн гүйцэд таньж чадаагүй байна. Үхэх гэж амьдарч, жаргах гэж зовно. Угтаа яаж амьдарч байснаас үл хамааран эцсийн дүн ижилхэн шүү дээ. Амьдрах ямар ч утга үгүй мэт санагдах юм.

- Үгүй шүү, чи буруу ярьж байна. Чи сонс доо, аз жаргал гэдэг чинь цаасан онгоц хийгээд түүнийгээ усанд тавихтай яг ижил зүйл. Төд удалгүй живэх боловч, хийхийн тулд нугалаад л байна. Үгүй болохыг нь мэдсээр атал дахин, дахин мөнхийн онгоцыг бүтээхийн төлөө оролдоно. Гэхдээ бүх хүнд бурхан мод бус гагц цаас л өгдөг. Тэд хэзээ ч модон завь бүтээж чадахгүй. Гэвч мөрөн дээр нь суучихсан байдаг бяцхан амьдрагчид эсвэл хэн нэгний төлөө тэд цаасан завиа хөвүүлсээр л байдаг юм. Зовлонгүй хорвоо байж болох ч, зовлонгүй амьдрагч гэж үгүй. Тиймээс амьдрагч он цагт аз жаргал, зовлон хоёр яг тэнцүү байдаг. Угтаа хөдөлгөөн оюун ухаан хоёр бий бол амьдрал хэмээн нэрийдүүлэгч мөнх юм.

6

- Габрель..., амьдрагчид, хүмүүс гэж хэн юм бэ? Эсвэл бүр би гэж хэн юм бэ? Надад хариулаач.

- Чамайг хэн гэдгийг би огт мэдэхгүй. Тэмдэглэлдээ чиний талаар хэдэн үг цухас дурдсан боловч одоо чамд би үүнийг хэлэхгүй. Яагаад гэвэл чиний амьдралын төгсгөлийн үзэгдэлд дүгнэлт гэсэн хэсэг бий. . .

7

Габрель хойш суув. Өрөө чимээгүй боллоо.

8

- Ингээд миний өгүүлэмж дууслаа. Гурван цэг гэж байхгүй.

Төгсгөлд нь зохиогч ингэж хэлээд ханан дээр өлгөөтэй толь руу харан хөмсгөө үл ялиг өргөн

- Бид усны дусал шиг ижилхэн царайтай юм, сайн сайхныг хүсье! Габрель гэж хэлэв. Ширээн дээрх миний аягатай кофеноос уур савсахаа больжээ.


Э.Бүжинлхам

2011 оны 8 дугаар сар 31 шөнө...2011 оны 9 дүгээр сар 1... 2011 оны 9 дүгээр сар 28

Зүрх сэтгэлээ өөрийн гараар тас татах шахан байж бичив.. Одоо л нэг гүн амьсгаа авав. 02.00цаг



start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
11rain

Ганцаар амьдрахуйд суралцах хэрэгтэй гэж.....ногоон ханатай тэр дулаахан кафед болсон бидний яриа их сонирхолтой байсан шүү. Гэхдээ энэ түүнээс хэд дахин сайн бичигдэж......... тэр чигтээ оюуны таашаал байлаа

Бөби

Вав

Гэрэлээ (зочин)

яааааааааая ёстой төсөөлөл дотроо живж бж уншлаа гоё болжэээ

Гэрэлээ (зочин)

яааааая ёстой төсөөлөл дотроо живж байж уншлаа гоё болжээ

Начин (зочин)

Үхэх гэж амьдарч, жаргах гэж зовно.

letter (зочин)

их хачин гэхдээ сайхан мэдрэмж авч чадлаа

тэр нэгэн (зочин)

,,.

саруул (зочин)

таны блог руу байнга орж байна гарч чадахаа больлоо Бүжинлхамаа

саруул (зочин)

дахиад уншиж байна ойлгоогүй байсан зүйлээ ойлгов

Угаас хэн гэдгийг мэдэж байгаа (зочин)

Өнгөрөгч Одоо Ирээдүйд миний зүрхэнд. Өө Габрель минь! Зовлонгүй амьдрагч гэж үгүй.

13

ай Габрель минь дээ..

яасан сайхан бичээв

jaagii (зочин)

wow uneheer goe bolson bn its very good

slngo (зочин)

unuudur aztai udur bn shu. ugluu goolingoo.s ene bichlegiig chin unshaad goe yum be gej bsan chin inged geriig ni olchloo..

E.V (зочин)

Bi ch bas uchigdur goolingoo.s eniig unshaad asuusaar baij blogiig chini olj medlee. Gaihaltai medremj, aviays bna shuu chamd. Bas ih hudulmurch um aa. Uran buteeltei chini taniltsaj bgaadaa bayartai bna. Ireeduid chini amjilt, sain saihan buhniig huseye,...hundetgesen E.V

BOOMER (зочин)

uneheer saak zohiol bna orgiliin deed tseg unaltiin deed tseg gedeg shig arga bileg hosoldog horwood algaa hawsraad guih bish amidrah l gej jargadag bas zowdog togs sanaa bna bodi moriin zergiig unshij bhdaa ih taashaal awch bj bilee endees teren lugaa taashaal awch amjilaa hehe amjilt shuu

bubuu (зочин)

saihan zohiol bna. Az jargal gedeg chin tsaasaar usan zawi hiigeed tuuniigee usand tawihtai yag adil zuil.

Edelweiss

Би энийг одоо л уншиж байна...

Edelweiss

Их сайхан дүрслэл бууж байгаа юм. Би лав Габриэлыг эрэгтэй гэж бодож байгаа. Хэрвээ чи зөвшөөрвөл тун сайн дүрсжүүлнээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)