S.F's note : Өлмийд минь сэтгэлээ дэвсчихдэг чи минь

Өлмийд минь сэтгэлээ дэвсчихдэг чи минь

Өлмийд минь сэтгэлээ дэвсчихдэг чи минь

Өнгөрөгч цаг хугацаа руу зурвас илгээхдээ

Агаар мэт хоосон тэр л харанхуй ганцаардагчын

Аз жаргал мэт гунигаас юуг ч олж харсан юм бэ дээ?

Оромжны минь дээврийн салхивчнаас харагддаг

Одон жимстэй, огторгуйн модноос

Зүрхээ боомилон, олсоо над руу шидчихээд

Зүүдэт ертөнцөөс сэрээх гэж хүлээсээр байгаа чи минь

Тэр л гүнээс үргэлж чимээгүйг илгээдэг миний өөдгүй авир

Тийм их харанхуйд лаа ч асаан гэрэл гаргаагүй байтал

Дулаахан инээмсэглэлт сахиусан тэнгэр минь гэж итгэн

Дугтуй дүүрэн хайрыг өдөр бүхэн илгээдэг чамдаа...

Би нэг нууц хэлье...

Тэнэгхэн минь дээ!

Нүдээ сохлосон хөөрхийлөлт гэрэл минь

Надад хэзээ ч чиний боддог шиг

Далавч гэгч нь байгаагүй юм шүү дээ.

2011 оны 9 дүгээр сар 13

Э.Бүжинлхам 

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
11rain

санаа алдмаар сайхан шүлэг...

angel*M (зочин)

Goy ~*^ chamdaa hairtai

angel*M (зочин)

Goy
Chamdaa hairtai

ZEO ^-^

Санаа алдмаар сайхан шүлэг :)

Бичээч (зочин)

LIKE

Ichabod (зочин)

Найзынхаа блог руу ороогүй удсан байна. Сайхан байна аа сайхан байна. Нэг л гоё мэдрэмж төрүүлхүүц шүлэг байна аа. Энэ шүлгээ хэн нэгэнд зориулсан уу?

Bodolxon

like

Vesper (зочин)

maaaaaash ih talagdsan shuuu amjilt husey.......

Буратино

yamr goy bichee we. yaaaamr goy bichee we

oldoshaksli (зочин)

Nisehdee hurvel er hunii zurhend bul har chuluu ch nisdeg yum dee. Tegj nisej yavaad buuhdaa yamar aimshigtai uvdult medruulne geech...

Цээгий

Яасан сайхан бичээ вэ...

Ж.Эрхэмцэцэг (зочин)

улам л сайхан бичих болжээ

Che.

Өвөрмөц бичлэгүүдтэй гоё блог байна.

♥минлхаён♥

estoo googo

Нараа (зочин)

та ёстой гоё бичих юм аа ном бий юу

Дениска михайлов (зочин)

Сайн байна шүү.

EhleeD (зочин)

BIG LIKE saihan bichjee

superless (зочин)

vneher goy ym aaa hen negend zoriulj bichsen vvv

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)